8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн салхитай байхыг анхааруулж байна

2016-10-21 07:40:00

Малчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.  22-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орно. Салхи 22-нд Алтайн уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 24-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment