8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

2016-10-21 09:39:06

09:00 цагт: Нийслэлийн хэмжээнд 2-р ээлжийн цэрэг татлага эхэлж байгаатай холбогдуулан Хан-Уул дүүргийн цэрэг татлагын үйл ажиллагаа Яармагийн 34-р сургууль дээр зохион байгуулагдана.

09:00 цагт: Монголын геологичдын өдөр, Монгол Улсад үндэсний геологийн алба үүссэн байгуулагдсаны 77 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ийн төв байрны 3 давхарын хурлын танхимд болно.

10:00 цагт: Хүүхдийн найрал дууны наадмын сүүлийн сонгон шалгаруулалт Монголын хүүхдийн ордонд болно.

10:30 цагт: Монгол улсын барилгын салбарын нэрт удирдагч, төрийн зүтгэлтэн доктор ДАМДИНЖАВЫН МАЙДАР-ын мэндэлсэний 100 жилийн ойд зориулсан уулзалт МАЭ-ийн ордны 2 давхарт болно.

13:00 цагт: МУ-ын Төрийн соёрхолт, доктор, профессор Б.Яримпилын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд Малын халдварт өвчний өнөөгийн байдал, адууны ям өвчний талаар эрдэм шинжилгээний хурал ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно.

13:00 цагт: Нийслэлийн хэмжээнд 2-р ээлжийн цэрэг татлагын ажил эхлэж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Батболд Чингэлтэй дүүргийн 24-р сургууль дээр очин цэрэг татлагын ажлын явцтай танилцана.

13:30 цагт: БСШУСЯ-ны 111 тоотод хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хуваарийн талаар мэдээлэл хийнэ.

15:00 цагт: Глоб Интернэшнл Төв нь “Наранбаатар сан”-тай хамтран “Монгол Ньюс” мэдээллийн төвд эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулна. Тус сургалт нь сэтгүүлчдийн, ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүлчдийн эх сурвалж (шүгэлдэгч)-тай ажиллах, аюулгүй байдлаа хангах талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment