8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн хэмжээнд 2 дугаар ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлнэ

2016-10-21 09:57:00

Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн хугацаанд зохион байгуулна  Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын товчоодод 2579 албан тушаалтан томилогдон ажиллана. Цэргийн жинхэнэ албаны “Зарлан дуудах хуудас”  95 хувьтай тараагдаж,  эзэндээ хүрсэн өгөөд гэрээт цэргийн албанд нийслэлээс 79 иргэн элсүүлэхээс 119 иргэн элсээд байна. 

2015 оны 2 ээлжийн цэрэг татлагаар орсон залуусын 33,7 хувь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдөж байжээ.  Эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанд тэнцэхгүй байгаа залуусын дунд мэс засал, дотор, чих, хамар хоолой, сэтгэцийн өвчин голлож байгааг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа. Түүнчлэн жил бүр эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанаас чөлөөлөгдөх залуучуудын тоо буурахгүй байгаа аж.

Цэрэг татлагын ажил эхлэх гэж байгаатай холбоотойгоор өчигдөр хуралдсан Нийслэлийн цэрэг татлагын товчооны хурлаас цэргээс халах, цэрэг татлагын үед нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлж, цэрэгт татагдагсдыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг, шалгалт хийж, жолооч нарын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгасан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment