Монгол Улсын Батлан хамгаалах яаманд 60 ширхэг “Вольф” бенз загварын автомашиныг Герман улсаас бэлэглэлээ. Цэргийн зориулалт бүхий эдгээр автомашинуудыг Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад хуваарилан хүргүүлэх юм байна. 60 ширхэг “Вольф” бенз загварын автомашиныг хүлээлгэсэн өгсөн Ноён Ш.Дюпель: “Афганистан улсад манай хоёр орны цэргийн алба хаагчид галын шугаманд хамтдаа зогсч, дэлхийн энх тайвны төлөө тэмцэж байгааг энд дурдах нь зүйтэй. Цаашид ч хамтын ажиллагааг нэмэгдүүлэх болно” гэлээ.
Батлан хамгаалах яаманд Герман улсаас 60 ширхэг бенз машин бэлэглэлээ
2016-10-21 10:00:38