8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчиллаа

2016-10-21 10:12:00

 

Энэ сарын  9-10-нд шилжих  шөнө Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах мөрийтэй тоглоомын газар онц ноцтой зэвсэгт дээрмийн хэрэг гарсан. Хэргийг гол зохион байгуулсан этгээдүүдийг илрүүлж цагдан хорих хэмжээ авсан байна. Энэ хэрэгт нийт долоон хүнийг сэжиглэн шалгаж голлох үүрэгтэй оролцсон гэх дөрвөн этгээдийг гэмт хэрэг зохион байгуулсан, уриалан дуудсан байж болзошгүй учраас цагдан хорих арга хэмжээ авсныг албаныхан хэллээ. 

Харин үлдсэн гурван сэжигтнийг эрэн сурвалжилсны дүнд хоёрыг нь олоод байна. Эрэн сурвалжлагдаж байсан С.Галбадрах гэгчийг  Орхон аймгийн нутаг дэвсгэрээс баривчилсан бол өчигдөр 12:30 цагийн үед Нямгэрэл овогтой Билэгбаатарыг СХД-ийн нутаг дэвсгэрээс саатуулан баривчилж эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон байна.

Одоогийн байдлаар Батбаатар овогтой Насандэлгэрийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Сүхбаатар дүүргийн цагдаа дээр өчигдөр өдөр өөрөө явж орсон гэсэн шүү Мэдээллийн уг сурвалжаа баттай эх сурвалжаас мэдээлж байгаач
2016/10/21 202.21.106.151