8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намынхан жагсана

2016-10-21 10:43:00

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намынхан өнөөдөр Засаг даргын Тамгын газрын байрны гадаа жагсахаар болжээ.  Сонгуулийн Ерөнхий хороо орон нутгийн сонгуулийн талаар мэдээлэл өгөх үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Саналаа өгөөгүй сонгогчийн нэрсийн жагсаалтыг улс төрийн нам эвслүүд хүсэлтээ гаргаад авч болно” гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдэлийн дагуу улс төрийн намууд саналаа өгөөгүй сонгогчдын нэрсийн жагсаалтыг авах хүсэлтийг сонгуулийн хороод  гаргасан боловч цагдаагаар хамгаалалт гарган, өгөхгүй байгаа аж. Үүнийг эсэргүүцэж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намынхан жагсаал зохион байгуулах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МАН-ын яруу алдар мандатугай.
Сонгууль өгөөгүй нөхдүүд ч одоо гишгэх газаргүй болно доо. Шууд тархийг нь зад буудах ёстой. Одоо МАН нам маань чангалаад өгөх байлгүй.
2016/10/21 202.21.106.167
  • Recent
  • Most Read
  • Most Comment