8o
Улаанбаатар хот
mobile menu

9 сарын байдлаар ослын улмаас 45 хүүхдийн амь нас хохирчээ

2016-10-21 11:08:00

Улсын хэмжээнд 2016 оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн осол, хэргийн улмаас 45 хүүхдийн амь нас хохирч, 959 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 3 хүүхдийн амь нас хохирч, 785 хүүхэд гэмтжээ. Насны байдлаар ньүзвэл 0-14 насны хүүхдүүд хамгийн их буюу 85,7%-ийг эзлэж байна.

Хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоон мэдээллээс үзэхэд нийслэлд явган зорчигч хэлбэрээр, орон нутгийн замд тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй, хэнэггүй байдал, буруу дадал зуршил /бага насны хүүхэддээ тавих хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэдэг гэх мэт/-ууд дийлэнх хувийг эзэлж байна.

Тухайлбал, СХД-ийн нутаг Хангайн 16-р гудамжны 23 тоот хашаанд зогсож байсан H.Porter маркийн авто машины тэвшин дээр 05 настай эрэгтэй Э нь тоглож байх үед уг авто машин хөдөлснөөс унаж дайрагдан гэмтсэн байна.

ХҮҮХДҮҮДЭД СУРГААЛИАС ГАДНА ҮЛГЭР ЖИШЭЭ БАЙДАЛ ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛДӨГ. "Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь Үглэж хүмүүжүүлэхээс амар" гэдэг. Иймд эцэг эх, жолооч та бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тэдэнд тавих хараа хяналтаа сайжрууулж,замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох мэдлэг, дадлыг тогтмол хэвшүүлж байхыг Замы цагдаагийн албанаас зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment