ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотноо М.В.Игнатьевийн нэрэмжит чөлөөт бөхийн нээлттэй олон улсын тэмцээнд манай улсын найман бөх хүч үзсэнээс долоо нь медалийн төлөө өрсөлдөж, тав нь медалийн эзэн боллоо.58 кг-д ОУХМ П.Орхон алтан медаль хүртэж, 53 кг-д ОУХМ Д.Отгонцэцэг, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг нар мөнгө, 58 кг-д ОУХМ А.Батцэцэг, Б.Шоовдор нар хүрэл медалийн эзнээр тодорч багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа.