8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрэн сурвалжилж байсан гуравдахь этгээдийг баривчиллаа

2016-10-21 16:26:52

Сүхбаатар дүүргийн I хороонд энэ сарын 9-10-нд шилжих шөнө ноцтой дээрмийн хэрэгт холбоотой  гурван этгээдийг эрэн сурвалжилж хоёрыг нь цагдаа нар баривчилсан. Тэгвэл урд шөнө  сүүлчийнхийг  цагдаа нар олж баривчиллаа. 
 
Эрэн сурвалжлагдаж байсан Б.Насандэлгэр нь Баянгол дүүргийн нутагт дэвсгэрт нуугдаж байжээ. Цагдаа нар дээрх гурван этгээдийг баривчлах явцад дээрмийн хэрэг үйлдэхэд ашигласан буу болон бусад зүйлсийг олж тогтоон, эд мөрийн баримтаар хураан авчээ. Харин алдагдсан мөнгөний хэмжээг мөрдөн байцаалтаар тогтоох аж. 
 
Уг хэргийг эргэн сануулбал, энэ сарын 9-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нэгэн орон сууцанд байсан 10 хүн рүү хэсэг бүлэг этгээд дайран орж, буу зэвсэгээр далайлган, их хэмжээний мөнгө болон бусад эд зүйлийг дээрэмдсэн. Хэргийг зохион байгуулсан гэх дөрвөн хүнийг баривчлан саатуулсан бол гурван этгээдийг орон даяар эрэн сурвалжлаад байсан юм.
 
Өмнө нь буюу энэ сарын 18-нд С.Галбадрахыг Булган аймгаас баривчилсан бол 19-ний өдөр Н.Билэгбаатарыг нийслэлээс баривчилсан байна.  
 
Ийнхүү эрэн сурвалжлагдаж байсан гурван этгээдийг баривчилснаар Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment