8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын дуустал шилжилт, хөдөлгөөн хийхгүй

2016-10-21 16:34:05

Сум, дүүргийн ИТХ 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр улс орон даяар явагдсан ч зарим хэсгүүдэд ирц хүрээгүй, санал тэнцсэн асуудал гарсан байгаа. Иймээс энэ сарын 23-нд буюу ням гаригт ирц хүрээгүй хэсэгт нэмэлт санал хураалт, энэ сарын 29-ны өдөр санал тэнцсэн хэсгүүдэд дахин санал хураалт явуулахаар болсон талаар СЕХ-ноос мэдэгдэж мэдээлэл хийсэн.

Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг. Тэгвэл дахин санал хураалт явуулахтай холбогдуулан энэ сарын 30-н хүртэл шилжилт хөдөлгөөн хийгүй гэдгийг ч мэдэгдэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл