8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтэрнэ

2016-10-21 17:27:40

Ирэх долоо хоногоос ихэнх нутгаар хүйтэрнэ хэмээн Ус цаг уур орчны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүд мэдээлж байна. Өнөөдрөөс баруун болон говийн аймгуудын нутгаар, маргааш баруун болон төвийн аймгуудын ховд хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орно.

Зарим  нуггаар салхи секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Хэдийгээр салхи шуурга, хур тунадастай байх ч амралтын өдрүүдэд хүйтрэхгүй ажээ. Хөвсгөл, Хэнтэйн нутгаар, өдөртөө дулаанаас 3 градус бүс нутгийн шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөргөө 3-8 градус дулаан байна. Харин ирэх долоо хоногоос ихэнх нутгаар хүйтрэх ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл