8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргаашнаас ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ

2016-10-22 10:10:00

Малчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар цас орж, салхи шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2016 оны 10 дугаар сарын 23-наас 10 дугаар сарын 27-ныг хүртэлх

  цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар, 25-нд зүүн аймгуудын нутаг болон баруун аймгуудын баруун хэсгээр хур тунадас, цас, 26-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-26-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.  24-нд баруун болон төвийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл