8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргааш аль тойргийн иргэд саналаа өгөх вэ

2016-10-22 11:27:00

Өнгөрсөн лхагва гаригт болж өнгөрсөн сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирц хүрээгүйн улмаас маргааш нэмэлт санал хураалтын ажлыг зохион байгуулах гэж байна.

Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлж буйгаар 1765 тойргийн 135 тойрог дээр нэмэлт санал хураалт явагдана. Аймагт 57 тойрогт, нийслэлд 78 тойрогт нэмэлт санал хураалт явуулах аж. Үүний дараа сонгуулийн дүнг нэгтгэж олон нийтэд мэдээлэх боломжтой юм. Аймгуудад 80 хэсгийн хороодод нийслэлд 213 хэсэг дээр нэмэлт санал хураалт явуулах юм байна. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн санал тэнцсэн тохиолдол гарсан. Хуульд энэ талаар дахин санал хураалт явуулна гэж заасан байдаг. Иймд 7 хоногийн дотор дахин санал хураалт явуулна. 19 аймгийн 117 нэр дэвшигчийн санал давхцсан гэсэн судалгаа байгаа бөгөөд аравдугаар сарын 29-ний өдөр дахин санал хураалт явуулахаар болсон юм. Нийслэлийн хувьд 7 дүүргийн 78 тойрог 213 хэсэгт нэмэлт санал хураалт явагдана. Налайх Багануур дүүрэгт, болон 11 аймагт ирц бүрдсэн учраас нэмэлт санал хураалт явуулахгүй юм. Нэмэлт болон дахин санал хураалтад ирцийн босго гэж байхгүй. Дахин санал хураалтыг санал тэнцсэн хүмүүсийн дунд явуулна. Санал хураалтын хуудсыг дахин хэвлэх шаардлагатай болж байгаа. 19 аймгийн 57 тойргийн 58 хэсэгт дахин санал хураалт явуулна. Нийслэлд дахин санал хураалт байхгүй.

Нэмэлт болон дахин санал хураалтын үед сонсогчдын нэрсийн жагсаалтад өөрчлөлт гарахгүй. Нэмэлт, дахин санал хураалтад улсаас тодорхой хэмжээний хөрөнгө дахин гаргаж байгаа. Тиймээс сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй гэж СЕХ-оос уриалж байгаа юм. Нэмэлт болон дахин санал хураалтад саналаа өгөөгүй хүмүүс оролцож 07.00-22.00 цагийн хороонд хамрагдах ёстой аж.

  • Архангай аймагт хоёр тойрог, хоёр хэсэг
  •  Баянхонгор хоёр тойрог, хоёр хэсэг
  •  Говь алтай нэг тойрог, нэг хэсэг
  •  Дорнод зургаан тойрог, найман хэсэг
  •  Дундговь нэг тойрог, нэг хэсэг
  •  Өмнөговь гурван тойрог, гурван хэсэг
  •  Хөвсгөл есөн тойрог, есөн хэсэг
  •  Хэнтий нэг тойрог, нэг хэсэг
  •  Дархан-Уул 15 тойрог 23 хэсэг
  •  Орхон 17 тойрог, 27 хэсэг
  •  Багануур дүүрэг нэг тойрог, хоёр хэсэг
  •  Баянгол дүүрэг есөн тойрог, 17 хэсэг
  •  Баянзүрх дүүрэг 24 тойрог, 71 хэсэг
  •  Сонгинохайрхан 21 тойрог 61 хэсэг
  •  Сүхбаатар дүүрэг таван тойрог, есөн хэсэг
  •  Хан-Уул дүүрэг таван тойрог 14 хэсэг
  •  Чингэлтэй дүүрэг 15 тойрог, 39 хэсэгт нэмэлт санал хураалт явуулах юм байна.

 

21 аймгийн 57 тойргийн 80 хэсэгт нэмэлт санал хураалт явуулах бол нийслэлийн хувьд долоон дүүргийн 78 тойргийн 283 хэсэгт нэмэлт санал хураалт явуулна.. Дахин санал хураалт болон нэмэлт санал хураалтан дээр босго гэж байхгүй юм.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/10/22 59.153.115.109