8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэрэг татлага үргэлжилж байна

2016-10-22 11:33:00

Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг өчигдрөөс эхлүүллээ. Цэрэг татлагын ажил хоёр хоног үргэлжлэх юм. Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажил бүрэн хангагдсан, цэрэг татлагын товчоодод 2579 албан тушаалтан томилогдон ажиллаж байна. Цэргийн жинхэнэ албаны “Зарлан дуудах хуудас”  95 хувьтай тараагдаж,  эзэндээ хүрсэн гэж нийслэлийн Цэргийн штабын орлогч Ш.Анхбаяр танилцуулаа.

Гэрээт цэргийн албанд нийслэлийн хэмжээнд 79 иргэн элсүүлэхээс 119 иргэн гэрээт цэргийн албанд элсжээ. Сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн ирц хангалтгүй байснаас зарим дүүрэг, хороодод дахин санал хураалт явуулахаар болсон. Тиймээс сонгуулийн санал авах байртай давхцаж байгаа цэрэг татлагын байруудыг өөрчлөх хэрэгтэй болсон байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “2015 оны 2 ээлжийн цэрэг татлагаар орсон залуусын 33,7 хувь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдөж байсан.  Эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанд тэнцэхгүй байгаа залуусын дунд мэс засал, дотор, чих, хамар хоолой, сэтгэцийн өвчин голлож байна” гэлээ. Түүнчлэн жил бүр эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанаас чөлөөлөгдөх залуучуудын тоо буураагүй байгааг онцлов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл