8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2015-12-13 12:14:00

Хонь (3/21-4/19)

Амрах өдөр. Бодит дүгнэлт болж буй үйлдлээс тань амжилт хязгаарлагдах болно. Амралт зугаалгыг үр хүүхдүүдтэйгээ өнгөрөөгөөрэй. Таны хүүхдүүд таныг ойлгох мөн баяр баясал авчрах ойрын хүмүүс байх болно. Энэ маш чухал зүйл юм шүү. Идэвхгүй байдал хууч өвчнийг хөдөлгөнө. Тиймээс энэ өдөр биеэ энхрийлүүштэй байж, сувилгаа эсвэл массаж хийлгээрэй.

 


Үхэр (4/20-5/20)

Эрүүл мэндийн хувьд аюултай хүнд байх болно. Бэлгийн хүчийг хувьсгах шинжтэй өдөр тул сексийн идэвхи мэдэгдэхүйц буурна. Хэрүүл маргаан болон харилцан гомдол тэмцэл нь хүндэрсэн харилцааг бүхэлд нь таслах болно. Таагүй байдал үүсэх нөхцөл бүрэлдэх, аль эсвэл азгүйтэл бүтэлгүйтэл болох магадлал их байна. Харин орой тийш эргэн тойрныхонтой харилцах харилцаа хэвийн байдалд орох болно. Дэргэд чинь байгаа хэн нэгэнд таны хайр халамж, энхрийлэл дутагдаж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Оюуны ажил, хүчээ төвлөрүүлэх, хамгаалалттай өдөр. Магадгүй томоохон таагүй зүйлээс зугтаахад хэцүү байх болно. Ямар ч нөхцөлд өөрийн бодолдоо үнэнч байхыг зөвлөж байна. Тухайн нөхцөлд эрүүл ухаанаар амьдралд хандвал хатуу бодол түрэмгий байдлаас гарч чадна. Хайр дурлалын харилцаандаа анхаарлаа хандуулж, романтик байдлаар оройг өнгөрүүл.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр анхаарал сэрэмж илүүдэхгүй, хүлээцтэй бай. Энэ долоо хоногт санаснаа гүйцэлдүүлэх боломж гарна. Магадгүй, та дээд хүчний дэмжлэг, тусламжийг мэдрэх бололтой. Энэхүү мэдрэмж нь зарим нэгэнд гайхшралыг төрүүлэх, зарим нэгнийг төөрөгдөлд оруулж мэднэ. Орчин тойрондоо уусалгүй өөрийнхөөрөө биеэ авч явахыг од эрхэс зөвлөж байна. Энэ өдөр өвчин тусвал ужгирч архаг шинжтэй болно.


Арслан (7/23-8/22)   

Хайр дурлалын хувьд маш хүнд өдөр. Сэтгэлийн хөдлөл дээд хэмжээндээ хүрнэ. Салалт хагацал, түр зуурын салалт болзошгүй. Гэр бүлийн харьцаа тогтворгүй байна. Хэрэв таныг хэн нэгэн залхааж байвал түр зуур түүнээс холд. Ингэвэл уур амьсгал таатай байдлаар өөрчлөгдөх болно. Энэ өдөр нь ямар нэгэн шинэ нээлт хийх болон шинэ зүйлийг зохион бүтээхэд тааламжтай байх болно. Эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаа маш сайхан, бас тэгээд халуун дулаан байх болно.


Охин (8/23-9/22)    

Хүнд өдөр. Үл ойлголцолд хүрэх өдөр магадгүй хамтрагчтайгаа ойлголцоход хүндрэл гарна. Тиймээс нааштай үр дүнд хүрнэ гэж бүү бодоорой. Гэр бүл эсвэл худалдан авалттай холбоотойгоор санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Сонирхол эсвэл дуртай ажлаасаа таашаал авна. Идэвхитэй амралт болон зугаалахад таатай өдөр байна. Хамт олонтойгоо хамтран идэвхитэй амралт болон, ямар нэг сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулахад сайн өдөр тохиож байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр шалгуур, туршилт, хууран мэхлэлтэд өртөх өдөр. Тодорхой бус айдас мөн болж буй эргэлзээнд бүү авт. Ухаанаа бүү алдаарай. Энэ өдрийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөө эсвэл хүмүүнлэгийн ажил хийх, номын санд өнгөрөөгөөрэй. Бодол санаагаа цэгцлэх зайлшгүй хэрэгтэй байна. Бүх аяллыг хойшлуул. Лааны гэрэлд оройн зоог барьж, түүдэг галын дэргэд суух нь таатай байна. Даруу төлөв байдал, сэтгэл өөдрөг байх нь таагүй бодлуудаас холдуулж чадна.


Хилэнц (10/23-11/21)   

Азтай, амжилттай өдөр. Шинэ ажил эхлэх, урт хугацааны төлөвлөгөө гаргах, ахуйн асуудлаа шийдэхэд тохиромжтой үе ирлээ. Гэр бүлийн харилцаа таатай. Ганц бие хүмүүсийн хайр сэтгэлийн асуудал шийдэгдэнэ. Саруул ухаан, болгоомжтой хянуур зангийнхаа ачаар далд байгаа олон асуудлыг тойрч гарах байх. Таны зүүд зөнтэй байна.


Нум (11/22-12/21)   
Мөргөлдөх, хорлогдох, уурласан дайсантайгаа тулалдах зэрэг хэрэг энэ өдөр тохиолдоно. Ухаангүй байдалтай, хязгаарлагдаж байгаа эр зориг, бодлогогүй үйл хөдлөл нь таагүй явдлын шалтгаан болж, эрүүл мэндийг аюултай байдалд оруулна. Өөрийн төлөвлөгөөгөө хэнд ч ярьж болохгүй, ганцаар зугаалахаас, харанхуйгаас зайлсхий.


Матар (12/22-1/19)   

Уур уцаар ихтэй байх, ядаргаанд орж хямрах магадлал ихтэй өдөр. Сэтгэлийн хөдөлгөөнөө дагаж сайтар тооцоолон бодоогүй алхам үйлдлийг хэрхэвч гаргаж болохгүйг од гарагс анхааруулж байна. Айдас түгшүүртэй байдал таныг нөмрөх бололтой. Ирээдүйн амьдралд итгэх итгэлээ алдан сэтгэл тавгүйрхэнэ. Найз нөхөд болон ойр дотны хүмүүсээс дэмжлэг авах хэрэгтэй.


Хумх (1/20-2/18)   

Өдрийн эхний хагаст идэвхтэй амрах, биеийн тамирын дасгал хийх эсвэл цэвэр агаарт хөдөлмөр хийхэд таатай. Одод аялалыг ивээнэ. Ямарч байдлаар хол зорчиход амжилттай байна. Үдээс хойш таагүй байна. Ойрын хүнтэй эсвэл найз нартайгаа томоор маргалдах магадлал их байна. Таны сэтгэл тавгүй байдал ба уур уцаар нь эргэн тойрнын хүмүүстэй харьцах харилцаанд сөргөөр нөлөөлж болно. Эмэгтэйчүүдийг яаралтай шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Хувь заяа нь өөрөө хэрэгтэй шийдвэрийг хэлж өгнө.


Загас (2/19-3/20)

Сорилт, туршилт хувьсалын өдөр. Хэрвээ та үзэл бодолдоо тогтвортой байж чадвал ирээдүйн төлөвлөгөөгөө зоригтой бодож эхэл. Гэр бүлд тань амгалан тайван байдал ноёрхоно. Аялал төлөвлөхөд тохиромжтой. Хүүхдүүддээ анхаарал халамж хайраа зориулахаа мартахгүй гэдэгт одод итгэж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл