Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт болон техникийн тооллого хийх өдөр буюу маргааш зах, худалдааны төвүүд амарна. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг идэвхтэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийг маргааш амраана.
Тус захирамжийн хүрээнд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтын өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй юм байна.