8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрнэ

2016-10-23 10:25:00

 Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Маргааш нутгийн хойд хэсгээр, 24-нд  ихэнх нутгаар, 25-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2016 оны 10 дугаар сарын 24-нөөс 10 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  24-нд ихэнх нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын , 27-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 24,25-нд ихэнх нутгаар, 26,27-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.  24-нд баруун болон төвийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment