8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгууль: Ирц хүрээгүй тойргуудад нэмэлт санал хураалт эхэллээ

2016-10-23 10:34:00

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт энэ сарын 19-ний өдөр явагдсан. Гэвч зарим хэсгүүдэд  ирц хүрээгүйгээс 1764 тойргийн 135 тойрогт нэмэлт санал хураалтыг өнөөдөр явуулж байгаа юм. Өнөөдөр аймгуудад 57 тойрог, нийслэлд 78 тойрогт нэмэлт санал хураалт явуулна.

Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар Нэмэлт санал хураалтыг 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ням гарагт Улаанбаатарын цагаар 7:00-22:00 цагт явагдана.

Нэмэлт санал хураалтад зөвхөн тухайн хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй саналаа өгөөгүй иргэд оролцоно. Өмнө нь санал өгсөн иргэн дахин санал өгөхгүй юм. Тиймээс иргэд та бүхнийг сонгуулийн нэмэлт санал хураалтдаа идэвхтэй оролцохыг Сонгуулийн Ерөнхий хорооноос уриалж байна. Учир нь ирц хүрээгүй тохиолдолд төсвийн мөнгө зарлагадаж нэмэлт санал хураалтын ажлыг явуулдаг юм.

НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВАГДАЖ БУЙ ТОЙРГУУД

  • Архангай аймагт хоёр тойрог, хоёр хэсэг
  •  Баянхонгор хоёр тойрог, хоёр хэсэг
  •  Говь алтай нэг тойрог, нэг хэсэг
  •  Дорнод зургаан тойрог, найман хэсэг
  •  Дундговь нэг тойрог, нэг хэсэг
  •  Өмнөговь гурван тойрог, гурван хэсэг
  •  Хөвсгөл есөн тойрог, есөн хэсэг
  •  Хэнтий нэг тойрог, нэг хэсэг
  •  Дархан-Уул 15 тойрог 23 хэсэг
  •  Орхон 17 тойрог, 27 хэсэг
  •  Багануур дүүрэг нэг тойрог, хоёр хэсэг
  •  Баянгол дүүрэг есөн тойрог, 17 хэсэг
  •  Баянзүрх дүүрэг 24 тойрог, 71 хэсэг
  •  Сонгинохайрхан 21 тойрог 61 хэсэг
  •  Сүхбаатар дүүрэг таван тойрог, есөн хэсэг
  •  Хан-Уул дүүрэг таван тойрог 14 хэсэг
  •  Чингэлтэй дүүрэг 15 тойрог, 39 хэсэгт нэмэлт санал хураалт явуулах юм байна.


АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл