8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр: Архи зарахгүй, захууд амарна

2016-10-23 10:49:06

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу сонгуулийн нэмэлт санал хураалт болон техникийн тооллого хийх өдөр буюу өнөөдөр, маргааш нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоогоод байна. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг идэвхтэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал,  түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийг өнөөдөр амрааж байна. Тус захирамжийн хүрээнд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтын өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр  нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газраас  нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй юм байна.

сhuhal.mn

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл