Дундговь аймгийн "Оюуны хөгжил" хувийн цэцэрлэгийн тогооч ой хүрээгүй хүүхдийг харгис хэрцгийгээр зодсон хэрэг гарсан. Одоогоор хүүхдийн бие сайжрахгүй хотод ирж эмчлүүлж байгаад буцсан бөгөөд одоо Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна. Зодуулсан хүүгийн аавыг Э.Бат-Очир, ээжийг Ц.Дашмаа гэдэг аж. Тэд Дундговь аймгийн банк болон театрт ажилладаг залуу гэр бүл юм байна. Хүүгийн ээж Ц.Дашмаа “Хүүгээ хоёр ой хүртэл нь гэртээ хараад сууж байх минь яалаа гэж харамсаж байна даа. Миний хүүгийн толгой руу тогооч эмэгтэй 13 удаа хүчтэй цохиж, хоол ам руу нь халбагаар чихсэн байна лээ. Тэр бичлэгийг бүрэн үзэж чадаагүй" гэсэн байна.
Ц.Дашмаа: Миний хүүгийн толгой руу тогооч эмэгтэй 13 удаа хүчтэй цохиж, хоолоо ам руу нь халбагаар чихсэн байна
2015-12-13 12:28:00