8o
Улаанбаатар хот
mobile menu

ЮНЕСКО-гийн Азийн ус зүйн хөтөлбөрийнхөн маргааш нийслэлд чуулна

2016-10-23 15:43:09

ЮНЕСКО-ийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны 24 дүгээр хурал энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотноо болно.

Уг хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЮНЕСКО-ийн Жакарта дахь төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, болон ЮНЕСКО-ийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны нарийн бичгийн дарга нарын газар хамтран зохион байгуулах юм.

Хуралд Монгол, Япон, Тайланд, Малайз, БНХАУ, Австрали, Индонез, БНСУ, Шинэ Зеланд, Папау-Шинэ Гвиней, Вьетнам, Мьянмар, ХБНГУ, Филиппин зэрэг Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн нийт 14 орны 40 гаруй төлөөлөгчид оролцоно. Монгол Улс болон Ази, Номхон далайн орнуудад НҮБ-ын тогтвортой хөгжлийн “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах” тухай  6 дугаар зорилтыг хэрэгжүүлэхэд улс орнуудын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухааны судалгаа, эрдэм шинжилгээний ажлын ач холбогдлыг онцлон хэлэлцэж, цаашид практикт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн судалгааны шинэ чиглэл, төсөл хөтөлбөрийг тодорхойлох зорилгоор санал солилцох юм.

Хурлын гол зорилго нь Зүүн өмнөд Ази, Номхон далайн орнуудын усны эрдэм шинжилгээ, боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын ус зүйн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн судалгааны төсөл, хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх, харилцан туршлага солилцох, тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцоход оршино. ЮНЕСКО-ийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хороо нь эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээ хийх, энэ чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт семинар зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Уг хорооны үйл ажиллагааг ЮНЕСКО, Япон улсын Засгийн газар, тус улсын Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухааны яам, Японы итгэлцлийн сан зэрэг байгууллагууд дэмжин ажилладаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment