Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн Нэмэлт санал хураалт явуулж багаатай холбогдуулан Замын цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг идэвхтэй саналаа өгөх нөхцлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Замын цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг анхааруулж байна.