8o
Улаанбаатар хот
mobile menu

Намын бүлгүүдийн хуралдаантай

2016-10-24 08:41:00

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагт "Жанжин Сүхбаатар"-ын нэрэмжит Б танхимд эхлэх бол Ардчилсан намын бүлэг "Эзэн Чингис" хааны нэрэмжит А танхимд хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж саналаа нэгтгэх юм. Чуулганы хуралдаанаар  Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон мөнгөний бодлого хэлэлцэгдэж байгаа билээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment