8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэт"-ийн асуудлыг УИХ-аар нээлттэй хэлэлцэнэ

2016-10-24 07:50:00

УИХ-ын байнгын хороод энэ долоо хоногт 2017 оны төсвийн тухай хуулиас эхлээд олон чухал асуудал хэлэлцэнэ. Тухайлбал, сүүлийн үед олны анхаарлыг татаад буй Эрдэнэт үйлдвэрийн хувь эзэмшилтэй холбоотой асуудлын талаар Засгийн газраас авсан арга хэмжээ, ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтийг байнгын хороодоор хэлэлцэх юм байна.  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийн эзэмшлийг хувьчилсаныг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ хэмээн төлөвлөжээ.

 

Дээрх байнгын хороогоор хэлэлцсэний дараа баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдаанаар мөн уг асуудлыг хэлэлцэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл