8o
Улаанбаатар хот
mobile menu

Хумхын ордныхон өнөөдөр яаруу шийдвэр гаргах магадлал өндөр

2016-10-24 10:23:59

ХОНЬ - (3/21-4/19)

Өнөөдөр алхам ухарч хамтрагчтайгаа ойр дотно харьцаа тогтооход анхаар. Санхүүгийн төлөвлөгөө гаргах, муу зуршлаасаа салахад тохиромжтой өдөр. Эмчилгээний цаг товло, эрч хүчээ ирэх сарын хүнд өдрүүдэд ашиглахаар нөө. Бусдын тусламжтай тулгарсан асуудпаа шийдвэрлэ. Дотоод сэтгэлээ нээж, чин сэтгэлээсээ байх хэрэгтэй.

ҮХЭР - (4/20-5/20)

Өнөөдөр тоо томшгүй олон үүрэг мөн хариуцлага чиний өмнө байна. Хийж эхлэхээсээ өмнө төлөвлөгөө гарга. Тэгвэл өөрийн бүх хариуцлагаа давах болно. Бусдын санаа бодлыг хүндэтгэж сур. Таны урам зоригийг сэргээж чадах захиа юм уу дуудлага ирнэ. Туршлага, мэдлэг чадвартаа найд. Үүний ачаар компаний удирдлагуудаас магтаал сонсоно. Эргэн тойрныхоо хүмүүсээс хамгийн итгэлтэйг нь ялгаж салга.  

ИХЭР - (5/21-6/21)

Хэдийгээр хажуу дахь хүн чинь танд саад болж, төвөгтэй байдал гаргасан ч аль болох тайван байхыг хичээгээрэй. Ингэснээр таны нэр хүнд өсч, бүр албан тушаап ч ахиж мэднэ. Гайхалтай романтик учрал таныг хүлээж байна. Бизнесийн чухал уулзалт хийж байгаа бол утсаа унтраахаа мартав. Хамтрагч тань ойлгохгүй хэт их зүйл шаардаад байвал түр ч болов зайгаа барьж, амрахыг хичээ. Ингэснээр харилцаагаа хамгаалж үлдэхээс гадна харилцаа удаан үргэлжлэх болно.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Энэ өдөр амралтаа авч гадагш явахад тун тохиромжгүй, ирж буй аялалын хөтөлбөрийг боловсруулахад ч таатай үе биш. Учир нь та төсвөө хэтрүүлэн үрэх магадлал өндөр байна. Коллеж дээр арга хэмжээ зохион байгуулах үүрэг авсан хүмүүсийн ажил төлөвлөсөн ёсоор явагдах болно. Оюутнуудын хувьд ганцаараа үзүүлэн хийж юм уу эсвэл бүлгээрээ хийх төсөлд оролцож дэвшилт гаргах хэрэгтэй. Болж буй санал зөрөлдөөн санаанд хүрэхээр шийдвэрлэгдэнэ.

АРСЛАН - (7/23-8/22)

Таныг сатааруулах зүйл ганц нэгээр зогсохгүй учир ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлэхийн зэрэгцээ гэр ахуйн амьдралаа бүү гаргуунд нь хая. Бусдын юу бодож, юу мэдэрч байгааг нь үл тоож болохгүй. Гэхдээ өөрийнхөө төлөө тэднээс ангид байхыг хүсье. Мөрий тавьснаар халаас зузаарах нь бололтой. Учир нь та их азтай байна. Мөнгөө гэр ахуйдаа зарцуулаарай. Гэр бүлээрээ гадагш гарч хоол идэж цагийг сайхан өнгөрөөгөөрэй.

ОХИН - (8/23-9/22)

Өнөөдөр удаан хугацаанд уулзалдаагүй найз нөхөдтэйгээ уулзахыг хичээ. Мөн богино хугацааны аялал төлөвлөж, романтик болзоо зохиож, байгалийн сайханд амрахад маш таатай. Хэрвээ та орчин тойронтойгоо сайтар танилцаж чадвал зочдод хамгийн сайн хөтөч болж чадна. Хайр дурлалын харилцаа маш таатай байна. Тиймээс дуртай ресторандаа ширээ захиалж, оройг хоёулханаа хамтдаа өнгөрөө.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Сэтгэлдээ ганцаардлыг мэдрэнэ. Энэ өдөр уран бүтээлээ хөгжүүлэхэд сайн. Магадгүй бусдын төлөө зүтгэснийхээ төлөө багахан шан харамж авна. Өнөөдөр тийм ч сайхан байхгүй ба бие тань сулран толгойд хэрэггүй бодол эргэлднэ. Элдэв бодлоо толгойноосоо гарган ажилдаа анхаарлаа хандуул. Тамхичин жинлүүрийнхний бие өвдөж магадгүй тул, яг одооноос тамхиа хаях нь дээр. Та найз нөхөддөө тусламжын гараа сунгаарай.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Cap таны хайр дурлалыг илтгэдэг 5-р гэр болох Загасны орд руу шилжин орж байгаа тул өнөөдрийн уур амьсгалд жаргалтай, хөгжилтэй байдал зонхилно. Өөрт онцгой нэгэнд эсвэл хүүхдүүддээ дотоод сэтгэл зүрхээ дахин нээ. Бүтээлч Хилэнцүүд одоо чөлөөт төсөл төлөвлөгөөн дээр ажиллаж, урлагийн шилдэг бүтээлээ туурвих байх. Хөгжмийн концерт, уран зургийн үзэсгэлэнд оролцох эсвэл театрт жүжиг үзэн баяр хөөртэйгээр уран зөгнөлийн ертөнцөд умба.

НУМ - (11/22-12/21)

Хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тааламжтай үе. Үйл явдал сайнаар эргэж магадгүй байна. Гэхдээ хамтран ажиллагсдадаа түрэмгий байдлаар хандахаас зайлсхий. Өөрт хамаагүй зүйлд бүү хутгалд. Гэрээгээр ажил авч нэмэлт орлого олсноор таны мөнгө санхүүгийн байдалд сайнаар нөлөөлөх бөгөөд таны амьдралын хэв маягт өөрчлөлт орно.

МАТАР - (12/22-1/19)

Одоогийн од эрхсийн дохиогоор оггхон ч чөлөө завгүй өдөр болох тул та төлөвлөгөө, арга барил, стратегээ ойлгомжтой болгох хэрэгтэй. Чухал ажлуудаа эн тэргүүнд хий. Та энэ салбарт шинээр ажиллаж байгаа бол найз нөхдийнхөө хүрээг тэл, одоогийн хичээл зүтгэл тань үнэ цэнэгүй байх болно. Ажлын цаг дууссаны дараа ажлын үүрэг хариуцлагаа орхин зугаа цэнгэлд дуртай залуус чөлөөт цагаа нийтийн дунд өнгөрүүл. Шинэ санаануудаа амьдралд хэрэгжүүлэн мөнгө хийхэд сайхан үе.

 

БУМБА - (1/20-2/18)

Хурал дээр мэргэжлийн зөвлөгөө сонсож байж шийдвэр гаргасан нь дээр. Өнөөдөр яаруу шийдвэр гаргах магадлал өндөр. Санхүүгийн байдал сайн хэвээр. Гэхдээ банкны үлдэгдлээ шалгахаас цааргалах хэрэггүй. Хэрэв та өөрийн мөнгөнд анхаарахгүй бол мөнгө нүдэнд харагдалгүй алга болж чаддаг гэдгийг сана. Хайр дурлал яг хар тамхи шиг байх болно. Үүнээс болж зөвхөн хүсэл, сэтгэл хөдлөлдөө удирдуулах байх.

 

ЗАГАС - (2/19-3/20)

Чухал санааг хэн нэгэнд санал болгох гэж байгаа бол няхуур нямбай байж аль талаас нь эхэлж ярихаа сайн бодохгүй бол та одоо яг галзуу хүн шиг байдалд байна. Нөхцөл байдалд тохируулан хувцаслаж өөрийн итгэлтэй байдлаа ихэсгэх хэрэгтэй. Хувийн төсөл төлөвлөгөө тань оновчтой байх тул одоо яг хэрэгжүүлэх мөч. Ажил, мэргэжилтэй тань холбоотой олон янзын сургалт, дамжаа байгаа учир та өөртөө итгэх байдал, чиг хандлагаа өсгөж чадна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл