8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрэн сурвалжлагдаж байсан “Гандан бороо”-г баривчиллаа

2016-10-24 10:32:43

Эрүүгийн цагдаагийн газрын дөрөвдүгээр хэлтэс, тусгай ажиллагааны газрын алба хаагчид бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан хэрэгт сэжигтнээр эрэн сурвалжлагдаж байсан “Гандан бороо” хочтой 50 настай, Б гэгчийг өчигдөр баривчилжээ.Түүнийг 18:00 цагийн үед БГД-ийн хоёрдугаар хороонд байрлах гэрээс нь баривчилсан байна. Сэжигтэн Б нь иргэн Г-ээс 150 сая орчим төгрөгийн эд зүйлийг зээлээр авсан хэдий ч зээлийн хугацаа дуусахад мөнгийг нь өгөлгүйгээр айлган сүрдүүлж, заналхийлжээ.

Ингээд иргэн Г цагдаагийн газарт гомдол гаргасны мөрөөр түүнийг эрэн сурвалжилж, баривчилсан байна. Дайчлан баривчилгааны үеэр гэртээ мансууруулах бодис хэрэглэсэн болохыг нь илрүүлсэн бөгөөд сэжигтэн Б-д холбогдох Эрүүгийн хуулийн 148.3-т заасан хэргээс гадна мөн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Хэрэв “Гандан бороо” гэх этгээдэд дарамтлуулсан иргэд эсвэл үүнтэй төстэй хэргийн хохирогч болсон иргэд байвал харьяа, дүүргийн цагдаагийн газарт хандах хэрэгтэй гэж ЦЕГ-аас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Nar
Namaig jaahan bhad gandan boroo gej neg aimaar ah bdag gel humuus yridag bsan shde
2016/10/25 49.98.142.152