8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлууд

2016-10-24 10:38:17

08.30-12.30 хооронд ГХЯ-ны Зөвшилцөл танхимд

Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Нийслэлийн ЕБ-ын 30 сургуулийн 180 орчим сурагч англи хэл дээр НҮБ-ын жишиг хуралдааныг хийж, олон улсын улс төр болон дипломат харилцааны асуудлаар мэтгэлцэж байна.

10.00-11.00 цагт МҮЭ-ийн холбооны төв байранд

"Гэр бүлийн хүчирхийлэл-Ажилчид, ажлын байранд үзүүлж буй сөрөг нөлөө" цахим судалгааг хийх ажилтнуудад зориулсан сургалт эхэлнэ. Энэ судалгааг Олон улсын ҮЭ-ийн холбоо-Ази номхон далайн байгууллага, МҮЭХ-ны хамтын ажиллагааны хүрээнд хийхээр бэлтгэл ажил нь хангагдаад байгаа ажээ.

10.00 цагт Дэрэн компанийн байранд /Мишээл экспогийн баруун талд/

Арваннэгдүгээр сарын 2-6-ны хооронд болох "Дэрэн Кап-2016" ОУ-ын футзалын тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурал болно.

11.00 цагт Монгол ньюс

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яамны 102 тоот хурлын зааланд

"ХЗДХЯ 100 хоногт" сэдвийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, ШШГЕГ хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийнэ.

Хуучнаар Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхийн байрны тулгамдсан асуудал" сэдвээр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хэвлэлийн бага хурал хийнэ.

12.00 цагт Монгол ньюс

“Соёл иргэншил залуусын нэгдэл”-ээс бага тархины хавдрын эсрэг “Хүүхдийн саруул ирээдүйн төлөө” аяны талаар мэдээлэл хийнэ. Хуралд рок поп, хип хоп хамтлаг, дуучид, хошин урлагийн жүжигчид, МУБИС-ийн Оюутны холбоо, Монголын лидер сурагчдын холбооны төлөөлөл оролцоно.

12.00 цагт СТӨ, Галерейн 3 давхарт

Зууны манлай Эстрадын дуучин Б.Сарантуяагийн удахгүй тоглох "30 жил урлагт" тоглолтын талаархи хэвлэлийн бага хурал болно.

Мишээл экспо төвд

Үндэсний үйлдвэрийн арьс нэхий, ноос ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны хаалт болно.

Спортын төв ордонд

Нэрт сагсан бөмбөгч Д.Даваахvvгийн нэрэмжит U19 насны сагсан бөмбөгийн Залуучуудын УАШТ эхэлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл