8o
Улаанбаатар хот
mobile menu

5 настай охин хүчирхийлэлд өртсөнөө зургаар илэрхийлжээ

2016-10-24 11:48:49

Бразил улсын Монтис Кларус хотод 54 настай номлогч таван настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарчээ. Таван настай охин гэнэтхэн номлогч Яо да Силвагийн хичээлд суух дургүй болж, хичээлдээ явах дургүй болжээ. Энэ байдлыг анзаарсан эцэг эх сэтгэл зүйчид хандсаны дараагаар өрөөнөөс нь хачирхалтай зураш олжээ. Охин өрөөндөө хураалттай олон ном дунд хоёр гар зураг нуусан байсныг олсон байна. Гар зурагт түүнд хүч хэрэглэн, заналхийлж буйг харуулсан бөгөөд охин айдаст автан хашгирч буйг дүрсэлсэн байжээ. Ингээд эцэг эх нь охиноо яагаад хичээлдээ явах дургүй болж, зан араншинд нь өөрчлөлт орсныг ойлгосон байна.
Охины эцэг энэ бүхнийг мэдсэнийхээ дараа охинд нь халдсан номлогч руу утсаар холбоо барьж болсон үйл явдлын тухай хэлэхэд номлогч хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмээ хүлээсэн байна. Номлогчийг насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэргээр цагдаагийн байгууллагаас түр саатуулан, шалгаж байгаа аж. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл