8o
Улаанбаатар хот
mobile menu

Микроавтобуснууд иргэдэд үйлчлэхгүй боллоо

2015-12-13 13:35:00

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микронуудын насжилт дууссан учир энэ ондоо багтаж шугамнаас хасахаар болсон билээ. Микро автобуснуудыг насжилтаар нь халж, оронд нь дунд оврын автобусыг шинээр нэвтрүүлж нийслэлийн алслагдсан гэр хороолол руу явуулна хэмээн албаныхан тайлбарлаж байгаа юм. Тэгвэл одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд стандартын шаардлага хангасан 379 микро автобус явдаг юм байна. Үүнээс туслах шугамд 159, буухиа үйлчилгээнд 220 бага оврын автобус явж байгаа аж. Харин 2015 онд MNS 5012:2011 стандартын 7.4 дэх заалтын дагуу нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас 343 тээврийн хэрэгсэл насжилтаараа хасагдах юм байна. Өнгөрсөн жил гэхэд 519 микрог стандартын шаардлага хангахгүй шалтгаанаар нийтийн тээврийн үйлчилгээнээс хассан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл