Цэнхэр дэлгэцээр өдөр бүр улс эх орны цаг үеийн шуурхай мэдээг дамжуулан хүргэдэг мөн олон сонирхолтой нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч түмнийхээ мэлмийг мялаадаг нэвтрүүлэгч Б.Тамирыг уншигч та бүхэн андахгүй мэднэ. Хөтлөгч Б.Тамир хань М.Болормаатайгаа 2013 онд танилцаж хуримаа хийж байсан бөгөөд тун удалгүй хайртай ханийх нь бие муудаж эхэлсэн байдаг. 2014 онд өвчний ерөнхий оношийг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонсож түүнээс хойш тасралтгүй эмчилгээ хийлгэж байсан боловч түүний бие сайжрахгүй байсаар байгаад таалал төгссөн харамсалтай мэдээ байна. Энэ эмгэнэлт мэдээг хөтлөгч Б.Тамир өөрийн цахим хуудсанаа ийн бичжээ.