Монголын хөлбөмбөгийн холбооны 2015 оны шилдгийн шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээ өчигдөр “Шангри Ла” зочид буудлын хүндэтгэлийн танхимд боллоо. Энэ өдөр нэгэн чухал онцлох мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл дуулгалаа. Тэрбээр ирэх онд хөлбөмбөгийн нийслэлийн цомын тэмцээнийг нэг тэрбум төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулах болсныг мэдэгдсэн юм.
Э.Бат-Үүл: Тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээн зохион байгуулна
2015-12-13 13:16:00