Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран цаг үеийн мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллагаас жолооны үнэмлэхээ солиулах, нөхөн авахаар захиалга өгсөн иргэдэд тухайн хүний ажиллаж, амьдарч буй газарт нь хаягаар нь хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Энэ үйлчилгээг ТҮЦ машин, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, ezasag.mn сайтаар дамжуулан авч болох аж. Өнөөдрийн байдлаар 35 мянган иргэний жолооны үнэмлэх хэвлэлтэд орохоор хүлээгдэж байгаа ба лицензийн төв өдөртөө 3000 орчим үнэмлэх хэвлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 6143 иргэн энэ төрлийн үйлчилгээ үзүүлжээ.