8o
Улаанбаатар хот
mobile menu

Зарим зам, даваа цасанд боогджээ

2016-10-24 15:13:38

Ихэнх нутгаар цас орж, хальтиргаа гулгаа үүсэн, үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас Архангай аймгийн нутаг Цагаан давааны замд том оврын авто машин зорчих боломжгүй болжээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Тужийн нарс, Төв аймгийн Хустайн даваа, Ногоон дов зэрэг орон нутгийн замын нөхцөл гулгаа ихтэй байна хэмээн Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Иймд орон нутгийг зорих гэж буй жолооч, тээвэрчид та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл