8o
Улаанбаатар хот
mobile menu

Аль нам, хаана ялалт байгуулав

2016-10-24 16:30:00

Сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгууль өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт болж өнгөрсөн ч ирц хүрээгүйн улмаас нэмэлт санал хураалтыг өчигдөр дахин зохион байгууллаа. Уг асуудлаар Сонгуулийн Ерөнхий хорооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодоос ирүүлсэн нэгтгэсэн мэдээллийг урьдчилсан байдлаар танилцууллаа. Уг сонгуульд аймгууд 63.2 хувь, нийслэлийн дүүргүүд 56.3 хувийн ирцтэйгээр оролцсон байна. Харин улсын хэмжээнд сонгогчдын ирц 60.3 хувьд хүрчээ. Урьдчилсан дүнгээр нийт 331 сумын 215-д МАН, 87-д АН олонхи болсон байна. Мөн Төв аймгийн 11 суманд АН-МАХН Төв нутаг эвсэл ялалт байгуулсан бол Дундговь аймгийн Өндөршил сумын 15 мандатын 9-д нь бие даагчид олонхийн санал авчээ.

Аль нам хаана ялалт байгуулав 

Архангай аймгийн 19 сумын 12 суманд МАН, 7 суманд АН олонх болжээ 

Баян-Өлгий аймгийн 13 суманд МАН олонх болсон байна

Баянхонгор аймгийн 20 сумын 14 суманд МАН, зургаад нь АН олонх болжээ 

Булган аймаг 16 сумын 11-д нь МАН, гурван суманд АН, хоёр суманд нь дахин санал хураалт явагдана

Говь-Алтай аймаг 18 сумтай. Үүнээс 13-т нь МАН, хоёр суманд АН, гурван суманд нь дахин санал хураалт явагдахаар болжээ

Говь-Сүмбэр аймгийн гурван сумын хоёрт нь МАН, нэгд нь АН ялалт байгуулжээ

Дорноговь аймаг 14 сумын 11-т нь МАН, гуравт нь АН ялалт байгуулжээ 

Дорнод аймгийн 14 сумын 8-д нь МАН, хоёрт нь АН ялалт байгуулжээ. Харин үлдсөн дөрвөн суманд нь дахин санал хураалт явуулахаар болжээ

Дундговь аймгийн 15 сумын 9-д нь МАН, 5-д нь АН олонх болжээ. Харин үлдсэн нэг суманд бие даагч ялалт байгуулжээ.

Завхан аймгийн 24 сумын нэг суманд МАН, 20 суманд АН ялжээ. Харин үлдсэн гурван суманд дахин санал хураалт явуулна. 

Өвөрхангай аймгийн 19 сумын 14-т МАН, таван суманд АН ялжээ

Өмнөговь аймаг 15 сумтай. Үүнээс 12-т нь МАН, 3-т нь АН ялжээ

Сүхбаатар аймгийн 13 сумын 5-д нь МАН, 8-д нь АН ялалт байгуулсан байна 

Сэлэнгэ аймгийн 17 сумын 9-д нь МАН, зургаад нь АН, хоёр суманд дахин санал хураалт явуулна

Төв аймаг 27 сумтай. Үүнийн 15-т нь МАН, 11-д нь АН-МАХН-ын Төв нутаг эвсэл ялжээ. Харин нэг суманд нь дахин санал явуулна

Увс аймгийн сумын 18-д нь МАН , нэг суманд АН ялжээ. 

Ховд аймаг 17 сумтай. Үүний 13 суманд МАН, гуравд нь АН, нэг суманд дахин санал хураалт явуулах юм байна. 

Хөвсгөл аймаг 23 сумтай. Үүнээс 17 суманд МАН, зургаад нь АН ялалт байгуулжээ. 

Хэнтий аймгийн 18 сумаас 12-д нь МАН, зургаад нь АН ялжээ. 

Дарханы дөрвөн суманд МАН олонх болжээ 

Орхон аймгийн хоёр суманд МАН олонх болжээ  

Нийслэлийн дүүргүүд 

Багануур дүүрэгт 25 тойрогт МАН ялалт байгуулжээ. 

Багахангай дүүргийн 17 тойрогт МАН ялалт байгуулжээ. 

Баянгол дүүрэгт МАН 11, АН 31 суудалтай болжээ. 

Баянзүрх дүүрэгт МАН 19, АН 22 судалтай болжээ. 

Налайх дүүрэгт МАН 21, АН 4 суудалтай болжээ. 

Сонгинохайрхан дүүрэгт МАН 39, АН 2 суудалтай болсон байна. 

Сүхбаатар дүүрэгт МАН 16, 19 АН ялжээ. 

Хан-Уул дүүрэгт МАН 18, АН 15, бие даан хоёр нэр дэвшигч сонгогджээ. 

Чингэлтэй дүүрэгт МАН 35, АН 5 тойрогт ялжээ. 

 

Энэ сарын 29-ны өдөр 19 аймгийн 57 тойрогт дахин санал хураалт явуулна гэж Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ.  117 хүний санал нэгдсэн учраас дахин санал хураалт явуулах аж. Нэмэлт санал хураалтыг явуулахад төсвөөс дахин нэмж мөнгө гаргуулаагүй, орон нутгийн сонгуулийг зохион байгуулах хөрөнгөдөө тааруулан ажиллаж байгаа гэлээ. 

Т.Хулан 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Оюун
Баянголчуууд оюунлаг юм байна л даа
2016/10/25 103.26.194.46
Зочин
АН жаахан идэвхтэй байсан бол бараг л бүгдэд нь ялна шүү. Даанч хойрго байлаа. Монголчууд бол ачааны тэнг тэнцүүлдэг ард түмэн ш дээ. Тиймээс орон нутагт АН сонгох сонирхол их байлаа.
2016/10/25 208.107.157.231
Таня
Харин тийм оюунлаг. Боловсролтой хүмүүс нь АН-д өгч. Гэр хорооллынхон МАНд өгчээ
2016/10/24 43.242.243.163
4 jil MANGARTAAD bj deee
zochin
2016/10/24 202.131.252.209
Зочин
Арай оюунлаг хэсэг нь АН д өгчээ.
2016/10/24 202.70.46.233
kk
Ichmeer shaalgaj onigo bolov oo huurhii kk
2016/10/24 27.123.214.85
zochin
MANgartaad baij dee
2016/10/24 176.10.107.180