8o
Улаанбаатар хот
mobile menu

Анхааруулга: Цас орж, хүйтрэх тул халтиргаа, гулгаа үүсч, даваа гүвээ хаагдаж болзошгүй

2016-10-25 07:42:00

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын  нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа, гулгаа үүсч, даваа гүвээ хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

 

2016 оны 10 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:


 26, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгаар,  28-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи  26, 27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд  говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 26-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12 -17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл