8o
Улаанбаатар хот
mobile menu

Агаарын бохирдлыг бууруулахад 5 тэрбумыг төсөвлөхөөр болжээ

2016-10-25 08:43:00

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцуулжээ.

Энэ хугацаанд тус яам дараах ажлуудыг хийсэн байна.

-Монгол Парисын хэлэлцээрт нэгдэн орсон,

-Орхон гол, Ганга нуурыг аврах чиглэлд тодорхой ажлуудыг хийж эхэлсэн,

-Нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын талаар хэлэлцсэн зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Түүнчлэн манай улс 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болсон хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах зорилго тавин ажиллаж байгаа юм байна.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол агаарын бохирдлыг бууруулах санг эргэн сэргээх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд түүнд нийт 5 тэрбум төгрөг төсөвлөхөөр болсноо мэдэгджээ.

Дашрамд, Орхон голын ойр орчимд ашиглалт олборлолт явуулдаг уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг авахаар болсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment