8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлууд

2016-10-25 09:17:00

08.30 цагт “Кенпински” зочид буудалд ЮНЕСКО-гийн Олон Улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд ази, Номхон далайн бүсийн Удирдах хорооны 24 хурал үргэлжилнэ.

09.30 цагт ГХЯ-нд яам, агентлагуудын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт болно.

09.45 цагт “Blue sky” зочид буудалд "Бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай Европын холбооны эрх зүйн орчин" сэдэвт хурал болно.

11.00 цагт БХЯ-нд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар “2016-2020 онд хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурна.

14.00 цагт “Пума Империал” зочид буудалд Библи судар Монгол хэлнээ анх орчуулагдсаны 710, анхны бүрэн орчуулга, хэвлэлийн 170 жилийн ойн талаар мэдээлэл хийнэ.

19.30 цагт "Тэнгис" кино театрт БНТУ тунхагласны 93 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд найруулагч Зүлфү Ливанелигийн 2010 оны бүтээл "Салах ёс" уран сайхны киног үнэ төлбөргүй үзүүлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл