8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын бүлэг "Эрдэнэт"-ийн асуудлыг хэлэлцэж байна

2016-10-25 10:57:00

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас хуралдах байсан ч хойшиллоо. 

Учир нь МАН-ын бүлэг хуралдаж "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Тус бүлгийн хуралдаан тарсаны дараа дээрх байнгын хороод үргэлжлүүлэн хуралдах аж. 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх юм.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Элбэгдоржтой хамааралтай бол м энхболд цээжээрээ хамгаална биз дээ нямдорж ч шантарч эхэлж байхыг бодоход томоохон бүлгийн гарт орсон бололтой юм шиг
2016/10/25 122.201.21.25
зочин
49%ийн хувьчлал биш орсод ноогдох хувийг л монголын нэг компани аваа биз дээ монголчууд өөрсдөө эзэмшвэл сайн биш үү эсвэл тэр оросод нь буцааж өгөөчдээ юундаа тамын тогоодоод шээсээ гоожуулцгаагаад
2016/10/25 202.5.196.97
Зочин
100%төр авбал яасийн бол
2016/10/25 202.9.42.137
  • Recent
  • Most Read
  • Most Comment