8o
Улаанбаатар хот
mobile menu

"Авлигын эсрэг бид хамтдаа" аяныг зарлалаа

2016-10-25 11:51:03

Алигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн  6.1.14. дүгээр зүйлд заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар нь орон нутагтаа авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлуулан хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү төлөвлөгөөг  аймгийн Засаг даргын А/76 захирамжаар батлуулан хэрэгжүүлж байна. Аймгийн Прокурорын газартай хамтарч “Авлигын эсрэг бид хамтдаа” аяныг 10-р сарын 20-ны өдрөөс 11-р сарын 10-ыг хүртэл хугацаанд зарласан  ба аяны хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд эссэ бичлэг, гар зургийн уралдаан, насанд хүрэгчдийн дунд авлигын эсрэг хамтдаа сэдэвт гэрэл зургийн уралдааныг зарлаж шилдгүүдийг шалгаруулахаас гадна авлигын эсрэг хууль тогтоомжуудаар гарын авлага бэлтгэж аймгийн хэмжээнд тараах ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

“Авлигын эсрэг бид хамтдаа” аян, зарлагдсан уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн 70532120, 99074755, Аймгийн прокурорын газрын 70532942, 89358811 дугаараас авна уу.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл