8o
Улаанбаатар хот
mobile menu

15 км цэвэр бохирын шугам тавих ажил хэвийн явж байна

2016-10-25 12:03:53

Шугам сүлжээний ажлыг хийсний дараа тохижилт хийж тэгшлэхгүй байна гэсэн  санал гомдлын дагуу гэр хороололд хийгдэж байгаа шугам сүлжээний ажлын явцыг тодрууллаа. 2016 онд Даланзадгад сумын хэмжээнд Жаал уул, Нисэх, Баруун сайхан, Зүүн сайхан чиглэлд нийт 15 км цэвэр, бохирын шугам сүлжээний ажил хийж байна. Стандартын дагуу буюу газрын өндөр намаас хамааран 50 см-1м хүртэл өндөр даланг хийдэг гэнэ. 1м хүртэлх өндөр даланг үер уснаас хамгаалах зориулалтаар зайлшгүй шаардлагатай дунд сайхан, зүүн сайхан хорооллын зарим хэсэгт хийсэн байна. Ердийн нөхцөлд стандарт буюу 50 см өндөр даланг хийж тохижилтын ажлыг гүйцэтгэдэг ба энэ нь 3 жилийн дараа тэгширч хэвийн байдалд орно гэж “Сайн констракшн” ХХК-ны инженер Ж.Пүрэв-Очир тайлбарласан юм. Хэрэв шууд тэгшилвэл суулт өгч шугам сүлжээ гэмтэх эрсдэлтэйг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл