8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Энхсайхан: Хэт удаан эмчилгээг тэсч хүлээх цаг хугацаа байгаа эсэхэд анхаарах хэрэгтэй

2016-10-25 13:16:00

 

УИХ-ын чуулган, байнгын хороогоор ирэх оны төсөв, төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэж буй. Үүнтэй холбогдуулан Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Уг төсөлд санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, санхүүгийн зах зээлийн бүтцийг олон тулгууртай болгох, санхүүгийн зуучлалыг хүртээмжтэй болгох ажлыг эрчимжүүлэх талаар тусгажээ. 

Энэ үеэр Монгол улсын сайд асан М.Энхсайханаас байр, суурийг нь сонслоо.

-2017 оны мөнгөний бодлого өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ямар болсон бол?

 -Харьцуулж хэлэхэд хэцүү. Ямар ч байсан мөнгөний бодлогын талаар ийм танилцуулга сонсож байгаагүй. Энэ удаагийн хийж байгаа танилцуулга мэргэжлийн их сайн түвшинд болсон гэж дүгнэж байна. Эдийн засгийг сэргээхэд хугацаа шаардлагатай. Эмчилгээг нэн даруй хийж эхлэх шаардлагатай. Миний хувьд эдийн засагт эмчилгээ хийх аргын тухай л ярьсан. Аажуухан түргэн байж болно. Гэхдээ энэ хоёрынхоо дунд тэнцфвэрээ олоорой л гэж зөвлөмөөр байна. Хэтэрхий их удаан эмчилгээг тэсч хүлээх цаг хугацаа байгаа эсэх дээр анхаарах хэрэгтэй.

-Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ уналттай байгаа гэх юм. Энэ батлагдсан мэдээлэл үү?

-Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнийн уналтын цикл ирчихсэн. Тийм хурдан сэргэхгүй байх гэж бодож байна. Саяхан ОУВС судалгаа гаргасан. Тэр судалгаагаар газрын тосны үнэ 2021 он хүртэл 60 ам.доллараас илүү гарахгүй гэсэн. Тэгэхээр газрын тосны үнэ өсөхгүй байна гэдэг нь бусад түүхий эдийн үнэ өртөгт нөлөөлнө. Учир нь энэ бүгд өөр хоорондоо уялдаатай байдаг. Тэгэхээр 2021 он хүртэл уул уурхайн бүтээгдэхүүнийн үнэ сэргэхгүй нь байна шүү гэсэн хүлээлттэйгээр ажлаа хийх хэрэгтэй.

- Станд бэй зөв үү?

 -Мэргэжлийн хүмүүсээс буюу хариуцлага хүлээх чадвартай хүмүүсээс нь асуу.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment