25o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Бясман: Хөгжлийн банкны хэрэгт 4-5 хүнийг сэжигтнээр татсан

2016-10-25 13:31:00

Сүүлийн үед Хөгжлийн банкны холбоотой асуудал нэлээд яригдаж, хамгийн сүүлд гэхэд Хөгжлийн банкны  захирал асан Н.Мөнхбатыг АТГ-аас саатуулан шалгаж байгаа. Н.Мөнхбатыг АТГ-аас "Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор 2014 оос эхлэн шалгаж эхэлсэн ч энэ сарын эхээс эхлээд  саатуулан шалгаж эхлээд байна. "Чингис”, “Самурай” бондын мөнгөний зарцуулалт, тухайн хэрэгт хэдэн хүн шалгагдаж, хичнээн мөнгө идэж уусан нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Энэ хэргийн талаар Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Б.Бясманаас тодруулахад “Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэрэг мөрдөн байцаалтад шалгагдаж байна. Одоогоор хэргийн улмаас хэдий хэр хэмжээний хохирол үүссэн асуудал нэг мөр эцэслэгдэж гараагүй. Удирдлагуудтай холбоотой хэрэгт нийт 4-6 хүнийг холбогдуулан сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байгаа. Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд гэвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Нанжидын Мөнхбатыг хорьсон. 2016 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сэжигтнээр тооцон таслан сэргийлэх арга хэмжээг авч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар хорьсон” гэсэн хариултыг өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 313