Өмнөд Солонгосын Гуянг хотын цагдаагийн газар 15-н настай Монгол хүү ахынхаа амь насыг хөнөөсөн хэрэгт холбогджээ. 15 настай хүүг өнгөрсөн сарын 20-ны өдөр саатуулаад байгаа аж. Хэргийн талаар тодруулж хэлэхэд, монголын нэгэн гэр бүл сарын өмнө Өмнөд Солонгос улсад амьдрахаар очсон бөгөөд хоёр хүүтэй байсан ч нэг нь амь насаа алдаж нөгөө саатуулагдаад байна. Том хүү интернэт тоглоомонд хэт донтож, үүнийг нь анхааруулан ажил хийхийг сануулж байсан аавыгаа зодсон хэрэг нэг бус удаа гарсан байна. Хэрэг гардаг өдөр мөн л аав нь том хүүдээ интернет тоглоом тоглож болохгүйг анхааруулж хэлсэн ч аавыгаа зодсоноос болж ийм нөхцөл байдал үүсчээ. Том хүү аавынхаа нүүр рүү өшиглөн зодож байхыг харсан бага хүү ахынхаа нуруу руу хүйтэн мэс дүрсний улмаас амь насаа алджээ.
БНСУ-д 15 настай монгол хүү төрсөн ахынхаа амь насыг хөнөөжээ
2016-10-25 15:00:59