8o
Улаанбаатар хот
mobile menu

Сангийн сайдыг захиргааны шүүхэд өгнө гэв

2016-10-25 15:22:00


Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа-3” төслийн 21 аймаг дахь Сум дэмжих багуудын 105 ажилтныг нэг зэрэг ажлаас халжээ.. Тэд өөрсдийгөө ямар нэгэн үндэслэгүйгээр халагдсан хэмээн үзэж байгаа учраас эрх ашгаа хамгаалах зорилгоор түр хороо байгуулсан байна.  Тэд “Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлагийн чиглэлийн дагуу Сангийн яам болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс тодорхой үндэслэлгүйгээр хоморголон ажлаас халсан” гэдгийг онцолж байсан юм. Сум дэмжих багийг найман cap ажиллуулсан бөгөөд тэднийг ажлаас халах тушаал есдүгээр сарын 28-нд гарч, есдүгээр сарын 30-наас халж байгаагаа мэдэгджээ.
Сангийн яамны хэрэгжүүлж буй тус төслийн Сум дэмжих багуудын 105 ажилтныг Сангийн яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямаагийн шийдвэрээр ажлаас нь халжээ. “Тогтвортой амьжиргаа-3” төслийг Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран  2015-2018 оныг дуустал хэрэгжүүлэхээр өнгөрсөн оны долоодугаар сараас эхлүүлсэн. Уг төслийг Дэлхийн банкнаас олгох 22.7 сая долларын зээл, Швейцарийн хөгжлийн агентлагаас  олгох 11.4 сая буцалтгүй тусламж, нийтдээ 34.1 сая ам.доллараар санхүүжүүлж байгаа аж. 105 ажилтны асуудлыг шийдвэрлэхгүй бол Сангийн сайдыг захиргааны шүүхэд өгнө гэдэгээ мэдэгдсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл