8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ

2016-10-25 16:31:00

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны Б танхимд эхэллээ. Уг хуралдаанаар Оросын Холбооны Улсын Засгийн газар цаашлаад тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх гэж байна. Тус хуралдаанд өмнөх Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцох юм байна. Гэхдээ одоо тус хуралдаанд ирж амжаагүй байгаа бөгөөд хоцорч ирнэ хэмээн мэдэгдсэн байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл