8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Амарбат: Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа

2016-10-25 16:38:00

Улсын ерөнхий прокуророос үндсэн чиг үүргийн хүрээнд 2016 оны 3 дугаар улирлын байдлаар хийсэн ажлаа өнөөдөр сэтгүүлчдэд тайлагналаа. Энэ үеэр  олны анхаарлын төвд байгаа гэмт хэргүүдийн талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгуулахаар ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт АТГ-т хандсан. Прокурорын байгууллагаас хэргийн дугаар өгсөн үү?
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбогдох асуудлыг АТГ-аас судалж байгаа. Одоогоор гомдол мэдүүлэлтийн төвшинд шалгалтын ажиллагаа явж байна.
-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт эхнэр Б.Булганыг нь сэжигтнээр татаж шалгасан. Мөн Э.Бат-Үүлийг шалгаж байгаа. Хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн үү?
-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ.
-Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг цагдан хорьсон. Энэ хэрэгт нийтдээ хэдэн хүнийг шалгаж байна вэ?
-Хөгжлийн банктай холбоотой хэргээр 4-5 хүнийг шалгаж байна. Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд байна. Н.Мөнхбатыг аравдугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр татаж, цагдан хорьсон.
-Монголын төмөр замтай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү? Х.Баттулга, А.Гансүх нарын гэм буруугүйг тогтоосон уу?
-Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Энэ хэрэгт 8-9 хүнийг холбогдуулан шалгаж байна. Мөн Солонгын гурван иргэнийг шалгаж байгнаагаас нэгийг нь цагдан хорьсон.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл