8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Сайханбилэг: Шинэ УИХ байгуулагдахыг хүлээвэл "Эрдэнэт"-ийн асуудал унах байсан

2016-10-25 17:59:00

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудлыг ширүүн уур амьсгал дунд хэлэлцэж байна. Мөн уг хувьчлалын асуудалд Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. Уг хуралдаанд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлах шийдвэрийг гаргасан өмнөх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болон “Худалдаа хөгжлийн банк”-ны захирал О.Орхон нар оролцож УИХ-ын гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгч байна. “Худалдаа хөгжлийн банк”-ны хувьд Оросын талын 49 хувийг хувьчилж авсан билээ.

Хуралдааны үеэр хэн, юу ярьсаныг хүргэж байна.


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Эрдэнэт” бол стратегийн ач холбогдолтой орд газарт хамаардаг. Ийм асуудлыг Засгийн газар дангаараа шийдвэр гаргаад шийдэх боломжгүй, УИХ-аар заавал хэлэлцүүлэх шаардлага байсан. Яагаад энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлсэнгүй вэ. Энд хоёр асуудал байна. Үндэсний аюулгүй байдлын асуудал нэгдүгээрт тавигдаж байна. Хоёрдугаарт эдийн засгийн аюулгүй байдлын асуудал. Бидний түүхэн хугацаанд хойд хөршийн нөлөөлөл их байсан. Хойд хөрштэйгөө найрамдалт харилцаатай байсны хамгийн том жишээ Эрдэнэт. Одоо манай улсад 49 хувь шилжсэнээр харилцааны асуудалд сулрал үүсэх вий. Ийм болгоомжлол Монгол түмэнд байна. Нөгөө талаар төсвийн томоохон ачааг үүрч яваа Эрдэнэтийн хувьчлалыг дагаад татварын төрд үүрэх ачаа сулрах гэж  байна би харж байна. Төр санхүүгийн хувьд сул болно. Төсвийн алдагдал үүнийг дагаад ихэснэ. Алдагдлаа нөхөхийн тулд гаднаас зээлнэ. Зээлээ хаанаас авах нь ч тодорхой. Эдийн засгийн хараат байдал үүсэх нөхцөл байдал үүсчихээд байна. Тийм учраас Монголын төрийг төлөөлөөд “Бид худалдан авахаас татгалзаж байна. Өөрсдөө мэдээд зар” гэсэн бичиг илгээсэн явдал бол төрийн мэдлийн стратегийн ордыг засгийн газрын гаргах шийдвэр биш. Би хувь хүнийхээ хувьд ингэж ойлгож байгаа. Дүгнэлт нь их бөөрөнхий яваад байгаа. Үүн дээр тодорхой хариулт авмаар байна. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамаардаг төрийн өмчийн стратегийн ордыг зарахаар шийдвэрлэсэн нь хуулиндаа нийцэж байгаа юм уу?

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Энэ асуудлаар миний бие УИХ-ын сонгуулийн өмнө нэг удаа байр сууриа илэрхийлсэн. Түүнээс хойш илэрхийлэх боломж байхгүй байсан, нууцын горимоор хэлэлцэгдсэн учраас. Хоёрдугаарт цаг хугацааны хувьд ч боломж муутай байсан. Сонгуулийн үе байсан, дараа нь шинэ УИХ байгуулагдсан, араас нь орон нутгийн сонгууль залгасан. Энэ үеэр байр сууриа илэрхийлэх нь асуудлыг эрүүлээр харахад хүндрэл учрах юм байна гэж үзээд хойшоо суусан. Өнгөрсөн ням гаригт сонгууль болж дууслаа, улс төрийн эмоци хойшоо тавигдаж байгаа учраас өнөөдрөөс эхлэн улстөрийн өнцгөөр биш, улс эх орны эрх ашгийн үүднээс харж эхлэх болов уу. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж байгаа нь цаг хугацааны хувьд зөв хайчин дунд явж байна гэж харж байна. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд хоёр маргаантай асуудал байсан. Нэг хэсэг нь УИХ-аар энэ асуудлыг заавал хэлэцүүлэхгүй бол болохгүй гэсэн. Нөгөө талд нь энэ асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна гэсэн. Яагаад гэхээр худалдан авалт хийгдэнгүүт олон улсын гэрээ маань хүчин төгөлдөр бус болж байгаа. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцээд хүчингүй болгоод явах нь зөв гэсэн байр суурь гарсан. Засгийн газар эцсийн шийдвэр гаргах боломжгүй байгууллага учраас хууль зөрчсөн эсэхийг Цэцээр ярина биз. Би Ерөнхий сайдын хувьд асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зөв гэж үзсэн. Хэдэн жилийн өмнө Улаанбаатар төмөр замын асуудал яригдаж Оросын тал өөрийнхөө хувийг аваач гэхэд Монгол авч явж чадахгүй гээд аваагүй байдаг. “Эрдэнэт”-ийн асуудал цаг хугацааны хувьд их эвгүй үед орж ирсэн. Зургадугаар сарын үед орж ирсэн нь УИХ-ын сонгуулийн компанит ажил эхэлчихсэн үе таарсан. Зургадугаар сарын 23-нд гурван улсын тэргүүн Ташкентад уулзахаас өмнө шийдэх боломж байна гэсэн цаг хугацааны хайч байсан учраас гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Монгол руу 100 хувь “Эрдэнэт”-ийг аваад ирэх шийдвэрээ гаргаад явах нь зөв юм аа гэж үзсэн. Яагаад гэвэл УИХ-ын сонгуулийн дараа гээд намрын чуулган руу орвол 49 хувь Монгол руу ирэх асуудал хийгдэхгүй байж болзошгүй ийм байр суурь луу орж байна гэсэн учраас Засгийн газраас шийдвэр гаргасан. Засгийн газрын тогтоол нь нууцын ангилалд байсныг өөрчилж энгийн болгосон учраас Засгийн газрын тогтоолын ард протколыг хавсаргасан байгаа. Түүнд миний үг бий. УИХ долдугаар сард хуралдах нь уу, эсвэл намар хуралдах нь уу, энэ үед “Эрдэнэт”-ийн асуудлыг хамгийн тэргүүнд УИХ-д оруулж хэлэлцүүлж танилцуулна. Сонгуулийн сурталчилгаа эхлээд УИХ завсарласан байгаа учраас одоо хэлэлцүүлэх боломжгүй байна. Хоёрдугаарт Ташкентын гурван улсын тэргүүний уулзалтаас өмнө шийдэх шаардлага байгаа учраас өнөөдөр бид энэ асуудлыг яриад Засгийн газар өөрөө санаачлаад оруулая гэж Ерөнхий сайдын хувд харж байна гэдгээ хэлсэн. Протколтой та бүхэн танилцсан болов уу.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Мөн ч өрөвдөлтэй юм ярьж байна, Ч.Сайханбилэг ээ. Засгийн газар ОХУ-ын 49 хувийг худалдахаар хэнийг, хэзээ томилсон бэ. Тэр хүмүүс нь яаж ажилласан юм. Одоогийн гэрээгээр хоёр талын Засгийн газар судлахаар оруулж ирсэн. Монголын Засгийн газар худалдан авах давуу эрхээсээ татгалзана гэж хэзээ шийдсэн юм. Худалдан авах давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд хувийнхан очиж хэлэлцэл хийх байх.  УИХ, Засгийн газрын түвшинд “Эрдэнэт”-ийн  49 хувийн асуудал огт яригдаагүй байхад ХХБ-ныхан очоод яагаад яриа хэлэлцээ хийсэн юм. Хэний даалгавар, захиалгаар хийсэн бэ?   Энэ асуудлаар  хэзээ яамдад тараагаад хэзээ хариу нь ирсэн бэ?  Засгийн газрын хуралдаанд О.Орхон ХХБ-ны захирал бас компанийн захирал гэсэн хоёр  албан тушаалтай орж ирсэн байсан. Хэний зөвшөөрлөөр, хэн даалгавар өгснөөр 49 хувийг авах ажиллагааг хийсэн бэ? Засгийн газрын хуралдаанд  хуульчид оролцсон гэж яриад байна.  Засгийн газрын хуульчид УИХ-д танилцуулахгүй бол болохгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн юм билээ. Харин нөгөө талын О.Орхон, Пүрэвтүвшин нар УИХ-аар хэлэлцүүлэхгүй, автоматаар хүчингүй болж болно гэсэн юм билээ. Энэ асуудлуудад хариулт авъя. Ер нь худалдан авах гэрээнээс татгалз гэсэн  энэ бичиг хаанаас дамжиж ирсэн бэ? Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн үү, хувь хүн авчирч өгсөн үү?

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Ямар нэг эмоцигүй ярих болов уу гэж горьдож орж ирсэн.  Намайг яаж ярьж байгааг ҮХЦ ч юм уу, бусад байгууллагууд нь тодорхойлох биз. ОХУ-д болж байгаа зүйлийг бид яаж мэдэх вэ Ц.Нямдорж гишүүнээ? ОХУ-ын өмчид байсан 49 хувь Засгийн газраас Сангийн яам руу, Сангийн яамнаасаа ТӨХ руу шилжээд цаашлаад Оростех руу шилжиж байхад бид юм ярьдаггүй байсан. Монголын Засгийн газарт ямар нэг байдлаар сонголт хийх хувилбар байхгүй байсан.   ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Медведевийн гаргасан шийдвэрт “Монголын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд  “Оростех”-ийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэсэн байгаа.  Мөн “Оростех”-оос  манай Засгийн газарт Орос-Монголын хуулийн этгээд хоорондоо ямар үнэ ханшаар худалдан авалцах албан бичиг ирсэн. Оростех ямар компанийг мэдэхгүй. Ямартай ч Эрдэнэтийн 49 хувийг Оростех компани эзэмшиж байсан нь үнэн. Үүнд үндэслэн Засгийн газар зургадугаар сарын 13-ны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрээ гаргасан. Энэ асуудал цаг хугацааны хувьд хайлчилбартай байсан учраас Засгийн газрын хуралдаанд оролцсон бүх сайд байр сууриа илэрхийлсэн. Хуралдаанд оролцсон бүх сайд  дэмжсэн.  Засгийн газар нөгөө талын захиалгаар шийдвэр гаргаагүй. Монголын захиалгаар шийдвэрээ гаргасан. Монгол Улсад энэ шийдвэр зөв гэж бодсон.  Бидний шийдсэн үр дүнгээр Монгол Улс ОХУ-д төлөх өрийн энэ гэрээ хийгдсэнээр хүчингүй болж байна.  Аж ахуйн нэгжүүд “Эрдэнэт” үйлдвэр  100 хувь Монголд ирэх боломж гарлаа гэсэн үндсэнд дээр Монголын эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргасан. Хэрвээ энэ шийдвэрийг гаргаагүй бол Монголын 49 хувь Оросын талд байх байсан.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Яаралтай хэлэлцэх асуудлаар яамдаас санал авдаггүй гэх асуудал байхгүй. Туйлын ноцтой асуудал хөндөгдөж байхад цаг хугацааны хайрцагт ороод шийдсэн гээд байх юм. Засгийн газар энэ асуудалд  Монголын гэдэг утгаараа яаж ажилласан юм бэ? Хэзээ энэ асуудал яригдаад О.Орхоныг явуулсан бэ? Төрд үнэнийг хэл. Танай Засгийн газрын сайд байсан З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Д.Зоригт нар чинь “мэдээгүй, санал аваагүй”, хачин зүйл гаргалаа гээд яриад л байсан ш дээ. 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Гүйцэтгэх засаглалд олон асуудал гардаг. Энэ асуудлыг хам хум шийдээгүй. Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа орсон. Хариуцсан хүмүүс орж, ажлын хэсэг байгуулсан. Ямар нэг байдлаар хуйвалдааны онол байхгүй.  Монгол Улсын төр, засгийн ажил хийж байсан хүмүүсээс Эрдэнэтийн 49 хувь Монголд оруулж ирэх нь ашигтай гэж ярьсан хүн байхгүй. Цэвэр аж ахуйн нэгжийн санаачлага. “ОХУ-ын Засгийн газар шийдвэрээ гаргасан. “Орос-тех” өөрсдөө асуудлаа шийдсэн. Үүнийг гурван улсын тэргүүний уулзалтын өмнө шийдэх боломж байна,  Шинэ УИХ байгуулагдахыг  хүлээвэл энэ асуудал унана” гэсэн цаг хугацааны хайлчилбар байсан. Тийм учраас бид хууль зөрчихгүй, гаргаж болох хэмжээнд нь хийсэн. Хэрвээ Монгол төрд залгамж чанар байдаг бол энэ асуудлаа оруулж ирж дуусгах ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: О.Орхон гэж хүн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд ХХБ-ны гүйцэтгэх захирал, Ти Ди Би капитал компанийн гүйцэтгэх захирал гэсэн хоёр янзаар тэмдэглэгдсэн байсан. Яг хэн гэж хүний захиалга даалгавраар тэнд очиж гэрээ хэлцэл хийж явсан юм бэ?

О.Орхон: Таны сая дурдсанчлан би ХХБ-ны гүйцэтгэх захирал болон ХХБ-ны 100 хувь охин компани “Ти Ди Би капитал”-ийн гүйцэтгэх захирлын хувьд Хууль зүйн байнгын хороонд мэдээлэл өгөхөөр ирлээ. Би хоёр албан тушаал хашдаг. Энд банктай холбоотой, гүйцэтгэлд хэрхэн холбогдож, яаж ажилласан талаар асуултад хариулж, мэдээлэл өгөхөөр ирсэн. Түүнээс худалдан авагч, захиалагч гээд байгаа хэн нэгнийг төлөөлж  ирээгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Захиалагчийн хувьд “Монголын зэс компани” манай банкинд санхүүгийн зөвлөгөө авах, олон улсын гэрээ, хэлэлцээр, санкц, төлбөр тооцоо мөн хөрөнгө босгох асуудалд мэргэжлийн зөвлөгөө авахаар захиалга өгсөн. Үүнд “Ти Ди Би” компани ч зөвлөгөө өгч оролцсон, ХХБ ч санхүүжилтэд нэг зээлдэгчид олгодог боломжит хязгаарынхаа хүрээнд оролцсон. Үйл явц хэрхэн явсан гэвэл “Цаг хугацааны хайч” гэж түрүүнээс хойш ярилаа. Үнэхээр ОХУ-ын талаас ч, Засгийн газраас ч, гэрээ хэлэлцээрт орсон хоёр компанийн хувьд ч энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж дуусгах шаардлага байсан. “Ростех” компанийн Хяналтын зөвлөл гэдэгт ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, Сангийн яам, Хууль зүйн яам, бусад хууль хяналтын байгууллагын төлөөлөл орсон томоохон шийдвэр гаргадаг байгууллага юм билээ. ОХУ-ын Дотоод хэргийн яамны хуулийн дүгнэлттэй зэрэг шийдвэр гарснаар хувьцаа эзэмшигч “Ростех” компани Засгийн газар, Хяналтын зөвлөлөөсөө зөвшөөрөл авсны үндсэн дээр хувьцаагаа худалдан борлуулах эрхтэй болсон. Энэ бол ОХУ-д болсон асуудал. Нэгэнт ийм эрх байхад “Ростех” хэнд хувьцаагаа шилжүүлэхээ өөрсдөө шийднэ. Үүнд ямар ямар худалдан авагч байсныг яриад яахав. Ямар ч байсан “Монголын зэс” компанитай худалдах, худалдан авах гэрээ, нөхцлөө тохирч, холбогдох шийдвэр гаргадаг байгууллагуудаасаа зөвшөөрөл авсан. Дараа нь ийм худалдан авагчтай ийм нөхцлөөр худалдах гэж байна, яг энэ нөхцлөөр Монголын Засгийн газраас худалдан авах эсэх, давуу эрхээсээ татгалзаж байгаа бол Засгийн газар шийдвэрээ ирүүлэхийг хүссэн. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд “Аль нэг тал хувьцаагаа хэсэгчлэн болон бүхлээр нь гуравдагч этгээдэд худалдаж болно.Энэ тохиолдолд нөгөө тал нь давуу эрхээсээ татгалзсан бол худалдсанаар гэрээ хүчин төгөлдөр биш болно” гэж заасан. Үүн дээр л олон улсын болон Монголын хуульчдын дүгнэлт гарсан. Тийм ч учраас өөрийн эрх мэдлийн дагуу “Ростех” худалдан авагчаа өөрөө сонгоод нөхцлөө батлуулаад, дараа нь Монголын Засгийн газарт давуу эрхээ эдлэх эсэх сонголт өгсөн. Засгийн газраас харин давуу эрхээсээ татгалзсан шийдвэр гарсан”

Байнгын хорооны хуралдааны үргэлжилж байна.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Saihanbileg uuruu huviin kompanid zasgiin gazariin umnuus batalgaa gargaj ugch gadaadaas zeel avhuulj mungu bosguulaad Erdenetiin 49% -g ter kompanidaa avch uguud avilgaa avsan.
2016/10/26 107.77.83.116
Увс фракц +Чойжилсүрэн Эрдэнэтээс хувь хүртэж чадсангүй
Нямдорж Увсын фракци худалдан авах ажиллагаанд оролцож чадаагүй гэж боож үхэх гээд байгаа юм уу.Оросын эзэмшиж байсан 49 % Монголынхоо мэдэлд,нэг монгол компани эзэмшихээр болсон нь буруу болов уу
2016/10/26 103.11.194.78
bi baatar
Saikhanbileg, Bayartsogt bol mongoliin tuuhen deh gutamshiguud ym aaa ichmeer hulgaich luivarchid ene 2 huniig hutgalj alsan huniig olon jiliin daraa baatar tsol olgohod hun buhen bayarlaj huleej awna
2016/10/26 45.117.32.5
Murun
Saixanbileg gej gulugiig eniig l xiilgex gej erunxii said bolgoson yum bgaa blgui dee. Orxon gej yamar gulug bnaa.
2016/10/25 59.153.114.164
Ajaa taij
MANchini odoo nyamka geed neg ul shagaagchaar tusuulugduud ulam l jijighen haragdaad ehleh chini. Buh populistuud+ MAN +nyamka =Mongol arai bolchihoogui biiz. Er ni suuliin 3 n sard ene mongold uy.
2016/10/25 90.149.26.57
зочин үргэлжлэл
Ард түмний баялгийг бүх монголчуудад биш нэг "сүнс" шиг царайгаа харуулдаггүй хүнд өгчөөд. Тэр Орхон гэж нөхөр их ПЭЭДИЙЖ байна аа." Борвины баас" нь арилаагүй байж биднээс өөрийгөө дээр л гэж бодоод
2016/10/25 103.57.95.161
Зочин
Сайханбилэг гэдэг хүнээр сайд тавьж л байдаг. Бид сайд гэж бодож л байдаг. Дэндүү хөнгөн " сайд" анцартай 4 жил дэдүү их юмаа алджээ. 49 % Монголд авч ирсэн гээд тэнэгтээд хариулаад байхын.
2016/10/25 103.57.95.161
Зочин
цаг үеийн хайчилбар гэнэ үү, юу яриад байна аа. ЗГ-ыг яаралтай цуглуулж шийдвэр гаргах эрх байсан ш дээ.
2016/10/25 202.9.42.1
эрдэн
цаг хугацааны хайчилбар гэж нэг юм засгийн газрын шийдвэрт нөлөөлцөн байна түүнийг л баривчилж шоронд хийе гээд байгаамууу даа одоо юу ярих гээд юу солиороод унаваа б
2016/10/25 202.126.91.98
Butehui MGL
Засгийн газраас харин давуу эрхээсээ татгалзсан шийдвэр гарсан , genuu? Mongol ulsiin zasgiin gazar gej Saihanbileg uu? yu ve?
2016/10/25 103.212.119.103
munkhuu
zugeerl saihanbilegiig dvvjil sda
2016/10/25 202.9.40.179