8o
Улаанбаатар хот
mobile menu

18 метрийн өргөнтэй Хүннү загварын дээлийг олон нийтэд танилцуулна

2016-10-26 08:12:00

09:00 цагаас “Туушин” зочид буудлын таван давхарт: 

 АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг "Хөгжлийн Шийдэл" ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH Төсөл “Жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт форум зохион байгуулна.

11:00 цагаас “Хэвлэлийн Хүрээлэн”-д: 

Иргэд, олон нийтийн зүгээс нийгэм, эдийн засгийн болон бусад ямар асуудлуудыг шинэ засгийн газраар шийдвэрлүүлэхийг хүсч буй талаарх олон нийтийн тандах судалгааны үр дүнг Канад улсын Элчин сайд болон Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн суурин төлөөлөгч, тус байгууллагын олон нийтийн судалгааны нэгж болох Чисапик Бийч Консалтинг компаний судлаач нар танилцуулна.

11.30 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд:

 Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан зургаан төлөөлөгчийн нэрийг хууль бусаар татсан асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагаас “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд:

“Төрийн банк” ажилчдаа хууль бусаар халсан талаар халагдсан ажилчид мэдээлэл хийнэ. 
 

12:00 цагаас “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд: “

Дэлхийн монгол ногоон нэгдэл” ТББ-аас Төв аймгийн Жаргалант, Заамар суманд уул уурхайн олборлолт явуулж байгальд хохирол учруулж буй зөвшөөрөлгүй компаниудын талаар мэдээлнэ.
12:30 цагаас “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд:  

МБОИЗ-ийн дэргэдэх “Ногоон парламент” байгууллагаас шонхор шувуу болон хууль бус ан агнуурын талаарх эрх мэдэлтнүүдтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагаас БГД-ийн Монгени цогцолбор сургуулийн спорт зааланд: 

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Их нүүдэл" шатрын тэмцээний нээлт болно. 

15:30 цагаас МХАҮТ-ын их танхимд: 

“Бат Зүү” ХХК 14 метр өндөртэй, 18 метрийн өргөнтэй, 6 давхар барилгатай дүйцэхүйц, хаан хээтэй хүннү загварын дээл бүтээн олон нийтэд танилцуулна.

Төрийн ордны "Их танхим"-д 

Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос "Нэг зорилго, нэгдсэн шийдэл" сэдэвт хэлэлцүүлгийг төр засгийн удирдлагууд болон хөрөнгийн зах зээлд ажиллаж буй хүмүүс хамтран зохион байгуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл