Төрсөн дүүдээ хутгалуулан амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр БНСУ-д гэр бүлийн хамт амьдарч байсан 20 настай Д гэгч дүүдээ хутгалуулан амиа алджээ.Талийгаач Кёнги мужийн Гуян хотын Илсандун дүүрэгт аав, ээж, 15 настай дүүгийн хамт оршин сууж байсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд Солонгост оршин суугаад нэг сар болж байгаа юм байна. Энэхүү хэргийн сэжигтэнээр 15 настай дүүг нь татжээ. Учир нь талийгч БНСУ-д очсон цагаасаа мөрийтэй тоглох болсон бөгөөд түүнийг нь эсэргүүцсэн аавдаа гар удаа дарааллан хүрэх болсон байна. Үүнд уурласан байх үедээ ахыгаа хутгалсан гэдгээ сэжигтэн мэдүүлсэн аж. Одоогоор хэргийг Гуян хотын цагдаагийн газар шалгаж байгаа юм байна.
15 настай хүү ахынхаа аминд хүрчээ
2016-10-26 08:25:00