8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлох 30 ишлэл: Ч.Сайханбилэг, Ц.Нямдорж нар “Эрдэнэт”-ийн асуудлаар юу гэж хэлэв

2016-10-26 09:27:00

Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудлыг ширүүн уур амьсгал дунд хэлэлцлээ. Уг хуралдаанаар “Эрдэнэт”-ийн хувьчлалыг шалгасан Засгийн газрын ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ гэж байсан ч тодорхой хууль зөрчсөн асуудлуудыг бус иргэдийн дунд яригдаж буй зүйлүүдийг л хэлэлцсэн юм. Мөн тус хуралд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчлах шийдвэрийг гаргасан өмнөх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг, “Худалдаа хөгжлийн банк”-ны захирал О.Орхоны хамтаар оролцсон. О.Орхоны хувьд “Эрдэнэт”-ийн Оросын талын 49 хувийг хувьчилж авсан хувийн хэвшлийн захирал юм.Ингээд хуралдааны үеэр “Эрдэнэт” үйлдвэрийг хувийн компанид хувьчилсаныг хүчтэй эсэргүүцэж буй УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн довтолгоо болоод Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хамгаалалт ямар байсныг тэдний хэлсэн үгээр онцлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Эрдэнэбилэг гэдэг эзнээ үзчихээд үхмээр байна

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.НЯМДОРЖ

  1. О.Орхон их том байна аа.  Мундаг байна ш дээ геополитик яриад. Хамгаалалтад мундаг байгаа учир энд аархаад байна эд нар. Их л галзуурч байна даа та нар. Олон хавар нэгэндээ гэдэг үг байдаг юм даа. Ард түмэн та нарыг дийлнэ ““Худалдаа хөгжлийн банк”-ийг ярихаа болъё тэгэх үү ч гэх шиг. Пүрэвтүвшин манай хүн байх аа больсон” гэж хэлж байна.
  2. Эд нар банкны хадгаламжийн мөнгөөр тоглож байна. Нэг гартаа банкны гүйцэтгэх захирал гэх албан тушаалтай. Нөгөө талдаа хулхи компанитай. Хадгаламжин дахь мөнгийг хулхи компани руу гаа шахдаг. Тэгээд луйвараа хийдэг. Улс төрчдийг лоббиддог.
  3. Хятад, Монгол, Орос гурван улсын Ерөнхийлөгчийг зогсоож байгаад наадах дээрээ гарын үсэг зуруул гэсэн даалгаврыг Ч.Сайханбилэг өгсөн байна шүү дээ.
  4. Санхүүгийн болон төрийн захиргааны төв байгууллагын саналыг аваагүй гэдгээ Ч.Сайханбилэг сая хэлчихлээ.
  5. Ажлын хэсэг гарч энэ санхүүгийн луйвар, улс төрчдийн лоббиг бүхэлд нь шалгах хэрэгтэй. Үүний дараа энэ банкны асуудлыг ярина.
  6. Эрдэнэбилэг гэдэг хүнээ гаргаж ирээд энэ хурал дээр авчрах хэрэгтэй. Яасан их нуугддаг юм. Монгол улс Эрдэнэбилэг гэдэг хүний хувийн компанид шилжчихлээ.
  7. Эрдэнэбилэг гэдэг эзнээ үзчихээд үхмээр байна. Юунд нь нуугаад байгаа юм та нар.
  8. Даварсаар даварсаар дагвын оронд гэдэг юм болж байна. Энэ бол зөвхөн “Эрдэнэт”-ийн асуудал бишээ. Монгол түмний амьдралын хэв маягийн асуудал яригдаж байна.
  9. Энэ мафийн бүлэглэл Монгол төрийн толгойд сууж хүссэн бүхнээ хийх үү гэдэг асуудал яригдаж байна.
  10. АНУ-ын арилжааны банкууд ингэж ард түмэн, газар нутгаа цөлмөж байна уу хардаа та нар.
  11. Сүхбаатарын талбайн урд хэсгийг эдний эзэн нэг компани байгуулж байгаад авчихсан. Тэр компанийн өрөөнд очихоор хүн байдаггүй.
  12. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг бас энэ компанийн эзэн авч байгаа. 3.4 км зам тавьж байгаа. Үүнийгээ жилийн дотор эргүүлээд төрд зарж байгаа. Зарах ч биш шахаж байгаа. 500 сая долларын баталгааг энэ компанид гаргаж өгч байгаа.
  13. Эрдэнэт үйлдвэрийг зарсан тухай жүжгийг О.Орхонд зориулж хийсээр байгаад дууссан.
  14. Ч.Сайханбилэгийн яриаг сонсоод нэг зүйлд их гутарлаа. Худалдаа хөгжлийн банкнаас долоон дор Засгийн газартай байсан юм байна гэж. Ч.Сайханбилэг “Би чадахгүй байсан чинь эд нар яваад хийчихсэн” гэж ярьж байна.
  15. Ростех компанийн захирал нэг хүнд бичиг явуулж. Тэр бичиг л байвал Монголын Засгийн газар ямар ч гарц хайхгүй бүх хүссэн шийдвэрийг нь гаргаж өгсөн юм байна. Ийм байж болох уу.
  16. Шаардлага гарвал онц байдал зарлаж бүх удирдлагыг гартаа авах эрхтэй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хүн шүү дээ. Ингэж Монголын төрийг доромжилж болох уу. Сайхан доромжилчихоод гарчихлаа. “Бид чадаагүй. Тэгсэн Худалдаа хөгжлийн банкны хүмүүс хийчихсэн. Нөгөө тал гуйгаад байсан юм. Бичиг хүргүүлсэн. Бидэнд өөр сонголт байгаагүй. Тэгээд өгчихсөн юм аа. Хуулийг нь зөрччихсөөн” гээд яриад сууж байна. Шившигээ. Ийм Ерөнхий сайдтай байхыг үздэг л юм байна.
  17. О.Орхон та нар хэвлэлд өгөх мөнгөө нэмээрэй за. Намайг гүтгүүлж доромжлуулах, дайрч давшлуулах зардлын төсвийг нэмэгдүүлээрэй. Хэвлэлийнхэн ч мөн эд нараас авах мөнгөө өсгөөрэй. Та нарын сонингийн алуурт мань мэт оногдохоо байчихсан юм, мэдэж ав за.
  18. Мөн ч өрөвдөлтэй юм ярьж байна, Ч.Сайханбилэг ээ. УИХ, Засгийн газрын түвшинд “Эрдэнэт”-ийн  49 хувийн асуудал огт яригдаагүй байхад ХХБ-ныхан очоод яагаад яриа хэлэлцээ хийсэн юм. Хэний даалгавар, захиалгаар хийсэн бэ?   О.Орхон гэж хүн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд ХХБ-ны гүйцэтгэх захирал, Ти Ди Би капитал компанийн гүйцэтгэх захирал гэсэн хоёр янзаар тэмдэглэгдсэн байсан.
  19. Ч.Сайханбилэг Сангийн сайдынхаа хийсэн ажлыг хүртэл мэдэхгүй явж байна.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Та нар хэзээ ч том төслүүдээ хөдөлгөж чадахгүй юм байна

ЕРӨНХИЙ САЙД АСАН Ч.САЙХАНБИЛЭГ

    20.Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцээд хүчингүй болгоод явах нь зөв гэсэн байр суурь гарсан. Засгийн газар эцсийн шийдвэр гаргах боломжгүй байгууллага учраас хууль зөрчсөн эсэхийг Цэцээр ярина биз.

    21. Би Ерөнхий сайдын хувьд асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зөв гэж үзсэн.

   22.“Эрдэнэт”-ийн асуудал цаг хугацааны хувьд их эвгүй үед орж ирсэн. УИХ-ын сонгуулийн компанит ажил эхэлчихсэн үе таарсан. Зургадугаар сарын 23-нд гурван улсын тэргүүн Ташкентад уулзахаас өмнө шийдэх боломж байна гэсэн цаг хугацааны хайч байсан учраас гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Монгол руу 100 хувь “Эрдэнэт”-ийг аваад ирэх шийдвэрээ гаргаад явах нь зөв юм аа гэж үзсэн

    23. Яагаад гэвэл УИХ-ын сонгуулийн дараа гээд намрын чуулган руу орвол 49 хувь Монгол руу ирэх асуудал хийгдэхгүй байж болзошгүй ийм байр суурь луу орж байна гэсэн учраас Засгийн газраас шийдвэр гаргасан.

   24. Засгийн газрын тогтоол нь нууцын ангилалд байсныг өөрчилж энгийн болгосон учраас Засгийн газрын тогтоолын ард протколыг хавсаргасан байгаа.

   25. ОХУ-ын өмчид байсан 49 хувь Засгийн газраас Сангийн яам руу, Сангийн яамнаасаа ТӨХ руу шилжээд цаашлаад Оростех руу шилжиж байхад бид юм ярьдаггүй байсан. Монголын Засгийн газарт ямар нэг байдлаар сонголт хийх хувилбар байхгүй байсан.  

   26. “Оростех”-оос  манай Засгийн газарт Орос-Монголын хуулийн этгээд хоорондоо ямар үнэ ханшаар худалдан авалцах албан бичиг ирсэн. Оростех ямар компанийг мэдэхгүй. Ямартай ч Эрдэнэтийн 49 хувийг Оростех компани эзэмшиж байсан нь үнэн. Үүнд үндэслэн Засгийн газар зургадугаар сарын 13-ны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрээ гаргасан.

  27. Засгийн газрын хуралдаанд оролцсон бүх сайд байр сууриа илэрхийлсэн. Хуралдаанд оролцсон бүх сайд  дэмжсэн.  Засгийн газар нөгөө талын захиалгаар шийдвэр гаргаагүй. Монголын захиалгаар шийдвэрээ гаргасан.

  28. Бидний шийдсэн үр дүнгээр Монгол Улс ОХУ-д төлөх өрийн энэ гэрээ хийгдсэнээр хүчингүй болж байна.  Аж ахуйн нэгжүүд “Эрдэнэт” үйлдвэр  100 хувь Монголд ирэх боломж гарлаа гэсэн үндсэнд дээр Монголын эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргасан.

  29. Энэ асуудлыг хам хум шийдээгүй. Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа орсон. Хариуцсан хүмүүс орж, ажлын хэсэг байгуулсан. Ямар нэг байдлаар хуйвалдааны онол байхгүй.

30. Үүнийг гурван улсын тэргүүний уулзалтын өмнө шийдэх боломж байна,  Шинэ УИХ байгуулагдахыг  хүлээвэл энэ асуудал унана” гэсэн цаг хугацааны хайлчилбар байсан. Тийм учраас бид хууль зөрчихгүй, гаргаж болох хэмжээнд нь хийсэн. Эрдэнэт дээр ингэж байгаа юм чинь та нар хэзээ ч том төслүүдээ хөдөлгөж чадахгүй юм байна.

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
ХЭРҮҮЛЧ ЗАРГАЧ НЯМКАГ ДЭМЖИХГҮЙ БНА ТЭР ЕР НЬ ХЭРЭЛДЭХ ЗАРГАЛДАХ ХҮН ДОРОМЖЛОХООС ӨӨР ЮУ ХИЙДЭГ ХҮН БЭ
2016/10/28 202.5.196.97
Mongolmaa
Bayrtsogt saikhanbileg ed yagaad shorond ordoggui yum be mongol unen bna yy
2016/10/28 202.179.23.170
mglhuu
ardchilsan namiin luivarchid 49 huviig avaad,tuun deeree doroolj toriin 51 huviig ch zalgina gej toozoolj baigaa,erdenet deer boon luivar hiine.51 huviig toloolson guizetgeh zahiral ali hediin 49 h
2016/10/28 77.205.79.94
ЭЭ Бурхан минь
Ийм муу ард түмэн байгаа учраас арчаагүй намайг сонгосон юм гээд даапаалаад байсан АН-ын тэнэгүүдийг аваад хаячихдаг миний ард түмэн ухаантай юм байна Ямар азаар АН-ын луйварчдыг нь унагаж өгвөө
2016/10/26 202.126.91.217
зочин
Эрдэнэтийн хувь Монголдоо үдээж авах нь зөв л дөө, даанч арга нь буруу бололтой
2016/10/26 49.0.191.250
зочин
Энэ нийтлэлийг уншаад үзэхэд Нямдорж гишүүний яриа ортой бололтой, Сайханбилэг ерөнхий сайд уг нь УИХ-даа нэг оруулаад олонхи байхдаа хүчээрээ шийдчихсэн бол өнөөдөр ингэж базуулж суухгүй л байсан да
2016/10/26 49.0.191.250
mongol
buh yumiig huuliin daguu hiih estoi,ih hurald taniltsuulahgui,undesnii ayulgui zovloliin neg gishuun Z.Enhbold medeegui geheer luivar hiisen AH yalsan bol zutguuleed huvaaj avaad duusah bailaa
2016/10/26 202.179.23.135
АРД
3 САЯУУЛАА ЯГ АДИЛХАН ХУВЬ ЭЗЭМШИЕ ТЭГЭХЛЭЭР НӨГӨӨ ЛУЙВАРЧДЫН КЛАПАН НЬ ХААГДАХ БАЙХАЛ ДАА МОНГОЛЧУУДАА
2016/10/26 202.9.42.135
АРД
ЗАРИМ НЬ ИХ ДУРТАЙ БАЙХ ШИГ БАЙНА ЯГ НАРИЙНДАА ЯРЬВАЛ МОНГОЛ ХҮН ЭЗЭМШИЖ БАЙГААД Л ГАДНЫХАНД ЗАРЧИХДАГ ЮМ ТА НАР АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ХЭДХЭН ШУНАЛТАНГУУДАД ДУЛДУЙДАЖ ЛУЙВАРДАЖ ӨГНӨ ГЭВЭЛ ГОРЬД
2016/10/26 202.9.42.135
АРД
УЛАЙМ ЦАЙМ САЙХАНБИЛГЭЭР АХЛУУЛСАН ЭЛБЭГДОРЖООР ДЭМЖҮҮЛСЭН АН-ЫН УЛС ТӨРИЙН БУЛЭГЛЭЛИЙН ЛУЙВАРЫН ХЭРЭГ БОЛОХ НЬ ОЙЛГОМЖТОЙ Л БАЙНА, ТЭР ШҮҮХ ПРОКУРОР ЭНЭ ТЭРЭЭР ШИЙДВЭРЛЭНЭ ШАЛ ХУДЛАА ЦУЛ АВЛИГАЛ
2016/10/26 202.9.42.135
Mongol
Nymdorjiig demjij bna
2016/10/26 59.153.115.250
irgen
Ulaan zaim luivar bna shuu dee. Saihanbileg erunhii said asan erdenet uildver tani umch bish, umchiig eznees ni asuuh yostoi bsan gedgee oilgodog boloosoi. Iim teneg e.saidtai bh gej, ard tumen diilne
2016/10/26 103.229.122.184
naran
NYAMKAG DEMJIJ BNA ard tumen Nyamkagiin ard hamtdaa bgaa shuu
2016/10/26 202.72.244.221
зочин
Нямдорж арай дэндүү дураараа загнаад ,зөрж муйхарлаад бна уу.Монголчууд авахад юунд нь хорсоод байгаа юм бэ, хятад авсан бол яана
2016/10/26 139.5.219.20
Gloria
Can any one just fuck Nyamdorj, please!
2016/10/26 96.255.148.245
Jackie
Ene muu Nyamdorj oo'rtoo iu ch avch chadaagui, togloomiin gadaa uldsendee l do'vchignood baigasm!
2016/10/26 96.255.148.245
Daa lam
Iim haich saihanbalagtai toriig uzdeg l yum bna.ta nar ih tom bna aa.ard tumen handig chini darna aa, hulgaich naraa
2016/10/26 202.179.23.73
Зочин
Наадуул чинь ноён $-р тоглоод ханшийн зөрүүгээр мөнгөө босгоод байгаа юм байна
2016/10/26 202.9.42.137
  • Recent
  • Most Read
  • Most Comment